Хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар зөвлөлдөж байна
2013-06-10

  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас “Хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого”-ыг шинэчлэхээр зорьж, энэ ажлынхаа хүрээнд хүн амыг таван бүлэнгт хуваан үндэсний чуулган, зөвлөгөөн зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд өчигдөр Монголын хүүхдийн ордонд “Бид оролцъё, хөгжье” хүүхдийн үндэсний чуулганыг зохион байгуулсан юм. Аймаг сум, дүүрэг хороо бүрээс ирсэн 500 шахам манлайлагч хүүхэд энэхүү чуулганд оролцож, өөрсдийн дуу хоолойгоо  шийдвэр гаргагчдад хүргэсэн.   Тэгвэл өнөөдөр хүүхдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх бодлогыг тодорхойлохоор “Хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар үүрэг хүлээгчдийн улсын зөвлөгөөн” Төрийн ордны их танхимд зохиогдож байна.  Энэ үеэр Хүүхдийн эрхийн тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Гэр бүлийн тухай хууль зэргийг хэлэлцэн Хүн амын хөгжлийн талаар баримтлах төрийн бодлогын баримт бичигт тусгахаар холбогдох албаныхан зөвлөлдөж байгаа аж.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
ulzii:
mash zov sain bna. odoo ireedui huuhduudiinhee toloo bid mash sain huuli, hamgiin chanartai buhniig hiij zoriulj uldeeh yostoi, ardchilsan namiin buh humuusiig demjye
2013-06-10