Т.Баясгалан оюуны өмч хулгайлсан хэрэгт орж, торгууль төлж байжээ
2013-06-10

МУГЖ, дуучин Т.Баясгалан хэдхэн жилийн өмнө хүнийг дууг зөвшөөрөлгүй авч дуулсан хэргээр Оюуны өмчийн газар дуудагдаж байжээ. Тодруулбал, тэрбээр 2011 онд хөгжмийн зохиолч М.Булганы “Хан шувуу” хэмээх дууг зөвшөөрөлгүй өөрийн болгож дуулсан байна. Иймд М.Булган Оюуны өмчийн газарт хандаж, зарга үүсгэн МУГЖ Т.Баясгалангаас 1,5 сая төгрөг нэхэмжлэн мөнгөө төлүүлж авчээ. Энэ хэргийг Т.Баясгалан ч олны чихэнд хүрчих вий гэж багагүй нууцалдаг бололтой. Түүнийхээ хэрээр хүмүүс энэ асуудлын талаар мэдээгүй өнгөрсөн гэдэг.

Ямартаа ч, хүний дуу хулгайллаа гэж залуу дуучидтай зарга, хэл ам үүсгэж явдаг Т.Баясгалан өөрөө жинхэнэ томоохон бүтээлийг хууль бусаар дуулж явжээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
soyolo:
sain duuchin
2013-07-15
Zochin:
Toglolt deeree Naidalmaa bagshtaigaa hamt duulaa biz dee. Sain duulsan.
2013-06-11
zochin:
Han shubuug Damdinjab bichsen shuu dee..Medeh humuus baigaa shuu...
2013-06-11