Эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг тогтоолоо
2011-11-16

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ирэх онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сар тутам төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь байхаар тогтоолоо.

Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцдаг даатгуулагч, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.11-д заасан иргэний сарын шимтгэлийн хэмжээг тус бүр 670 төгрөгөөр, гадаадын иргэн, харъяалалгүй хүний сарын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6 хувь байхаар боллоо.

Тогтоолыг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх юм байна.

Shuud.mn
Сонин хачин
Eruul mend bolon tetgeveriin daatgalaa cholootei songoh erhiig MONGOL ULS olgohiig husej baina.
2011-12-13