О.Эрдэнэсолонгын эдлэх байсан эрх
2013-06-11

Мөнгө угаасан хэргийг тойрсон дуулиан Элбэгээ ба Баагий аварга гэж хуваагдан туйлширч  байгаа  олон нийтийг ярих бас бодох юмтай болгож байна.

Ярих шуугих юм нь тодорхой, энгийн байтугай  бэлтэй хүн ч гайхаж цочихоор их мөнгөний сураг. Гэхдээ иймэрхүү улс төрийн хүрээнээс тэсэрч ил болж  байгаа хэрэг, үйл явдал бүрийн ард асуулт, анхаарлын  тэмдэг хоёулаа байдаг.

.

Ё.Отгонбаяр гишүүний эхнэр О.Эрдэнэсолонгын хэргийн эргэн тойронд Х.Тэмүүжин сайдын хийсэн мэдэгдэл дунд байх  нэг өгүүлбэр олон гишүүдийн тархинд нэг юм хийсэн байх гэж бодож байна.

Х.Тэмүүжин сайд... Ардын намынхан санаачилга гаргаад өргөн барьсан хуулиудыг хурдхан батлаад өгвөл хүний эрх хангагдсан эрх зүйн орчинд очно гэж байна.Өөрсдөө хууль батлахад саад хийж байгаа хэрнээ хоёр үзүүртэй зүү шиг нөгөө талд өөр юм ярьж болохгүй... гэж ширүүхэн хэлжээ.

Санаачилга гаргаад өргөн барьсан хуулиуд гэдэгт юуг хэлж байна. Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулганд яригдсан хоёр дахь шатандаа эхэлж байгаа гэж хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсруулагдан өргөн барьсан хуулиудыг хэлж байгаа нь тодорхой.

.

Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Цагдаагийн албаны тухай, Mаршалын албаны тухай, Мөрдөх албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, мөн Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Захиргааны ерөнхий хуулиуд хэлэлцүүлэгт орохоор хүлээгдэж байгаа тухай сонсогдож байгаа.

.

Хэрвээ шинэ хуулиуд батлагдсан байсан бол О.Эрдэнэсолонго ба гишүүн Ё.Отгонбаяр нарын хэрэг дээр цагдаагийн байгууллага яаж ажиллах байв. Бодоход саяхан УИХ-ын даргадаа сайд нь өөрийн гараар өргөн барьсан  Мөрдөх албаны тухай хууль  батлагдсан байсан гэж үзвэл, мөнгө угаах болон терроризм,з охион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Мөрдөх албаны  банкны мэргэжилтэн,   шинжээч зэрэг мэргэжлтнүүдийг багтаасан  баг энэ хэрэг дээр ажиллаж,  банк санхүүгийн талыг нь мухарлаж байгаа нэг  нь хэргийн талаар  мэдэгдэл хийж,  ингэснээр хэргийн мөнгөн  дүнгийн талаарх их, бага байна гэсэн эргэлзээ маргаан гарахгүй байсан биз. Одоо мөрдөгдөж  байгаа Эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хууль шинэчилсэн байдлаараа мөрдөгдөж байсан бол наад зах нь Ё.Отгонбаяр гишүүний эхнэр О.Эрдэнэсолонгод тодорхой эрхүүдийг хязгаарласан байдлаар гэрийн хорионд байлган шалгах нэг бол хуульд заасан  мөнгөний барьцаатайгаар гадуур байлган шалгах  зэрэг  хорихоос өөр таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх боломж хуулийнханд  бүрдсэн байх байлаа.

.

УИХ-ийн гишүүний халдашгүй байдлын заалтаар тэднийг гэмт хэрэгт холбогдуулан шалгахад саад төвөг болох босго тээгийг хууль батлагчид өөрсдөө хуулиндаа найдвартай хийж өгсөн нь цагаан захтнуудын хэргийг шалгахад Хууль хүчнийхнээс их ухаан, нарийн тактик шаардаж байгаа нь  эндээс харагдаж байна. Одоо Ё.Отгонбаяр гишүүн ба түүний эхнэрийн дансаар орсон гарсан сэжигтэй гэх  мөнгөний  хэргийн эргэн тойронд харвал энэ талд хуулийн орчны шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болсныг олон талаас нь харууллаа. Хамгийн сүүлд хүчний байгууллагын талаас хийсэн мэдээллээр анх энэ хэргийн эх сурвалж нь, нэгэн иргэн сүрдүүлэг халдлагад  өртөн энэ нь Ё.Отгонбаяр гишүүнд холбогдож, үүний дагуу авилга авсан, ингэхийн тулд бусдыг дарамталсан, бусдаар зуучлуулсан зэрэг мэдээллийг шалгах явцад эхнэрийнх нь данс руу хөтөлж аваачсан гэсэн ойлголт төрөхөөр байна. Эндээс Ё.Отгонбаяр гишүүнийг л ер нь шалгах хэрэгтэй юм байна гэж шууд хэлээд байгаа. Гэхдээ энэ нь хуулийнханд тийм амар биш байсан байх. Учир нь УИХ-ийн эрхэм гишүүд гэмт үйлдэл хийж байгаад үйлдэл дээрээ нотлох баримттайгаа “гардуулсан“ тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, хэрэгт татан шалгаж болох маш тодорхой заалт байгаа. Бусад тохиолдолд боломжгүй. Магадгүй хуулийнхан энэ хэцүү, цаг хугацаа шаардсан саадаас үүдэн, гишүүнийг шууд шалгах эхний  боломжоо аргагүйн эрхэнд тойрч, нотлох баримт олох  ажлын хүрээнд, авилгаар авсан мөнгөө угаасан байж болох эхнэрийнх нь данснаас буюу хэргийн сүүлийн зангилаанаас хөөх болсон  байх.

.

Хуулийнхан хангалттай сэжиг таамаг, зарим нэг нотлох баримтаа гаргаж тавиад үүнийг нь УИХ хүлээж аваад тухайн гишүүнийг шалгаж мухарлах  бололцоог олгодог арай өөр  хуулийн заалт байсан бол энэ хэрэг анх гарсан сэжимээ дагаж эхнэр О.Эрдэнэсолонгыг нь бус шууд Ё.Отгонбаяр гишүүнийг шалгахаас эхлэх байсныг үгүйсгэх аргагүй юм. Өргөн барьсан хуулиуд  батлагдаад түүгээр энэ хэрэг явсан гэж төсөөлбөл  Эхнэр О.Эрдэнэсолонго шоронд хоригдохгүйгээр гэрийн хорионд байх таслан сэргийлэх арга хэмжээ авагдан, эрхэм гишүүн Ё.Отгонбаяр твиттер жиргээгээр бус өөрийн гар өргөн батлалцсан  хүний эрхийг дээдэлсэн шинэ хууль болон шударга шүүхдээ өндөр  итгэл үзүүлж явдгаа харуулж, өөрөө хүсэлт гарган эрхээ түдгэлзүүлж байгаад шалгуулах байсан биз.Тэгсэн бол одоогийн хэрэг хийсэн хийгээгүй, улс төрийн захиалга мөн, биш гэх мэт энэ их эргэлзээ, таамаглалд хурдан хариулт өгч эхнэрээ буруугүйг тогтоолгох боломж эрхэм гишүүнд байлаа. Одоо шууд ингээд шалгуулчихгүй байгаа нь Ё.Отгонбаяр гэдэг хүн сайн, муудаа гэдэгтээ ч гол бус, ингээд нэг л хэрэгт холбогдвол зүгээр салдаггүй л байхгүй юу гэсэн  хууль шүүхийн шударга үйл ажиллагаанд үл итгэх байдал,  олон нийтийн дунд өнөөг хүртэл  тогтсон  сөрөг үнэлэмжтэй холбоотой юм. Үнэндээ ч ийм хэргээр шалгагдаад эхэлсэн бол зүгээр цагаадаад салчихсан түүх тийм ч их биш. Энэ бүхнийг дараа дараагийн тохиолдолд давтагдуулахгүй байх ганц боломж бол хуулийн шинэчлэлийг түргэтгэж, төгс хийх явдал юм.  Тэгэхээр  одоо өргөн бариад байгаа иргэдэд  адил  тэгш үйлчлэх боломжийг хангасан, хүний эрхийг эхэндээ тавьсан  шинэчилсэн хуулиудыг гацааж чангаалгүй, даруй батлахыг уриалья  Эрхэм гишүүдээ.

.

Энд  үнэхээр Х.Тэмүүжин сайдын хэлснээр эдгээр хуулийг батлахад  МАН-аас саад болж   “хоёр үзүүртэй зүү шиг”  хандаж байгаа бол хожим аль нэг үзүүр нь зөвхөн жирийн иргэн биднийг ч бус   таныг ч бас хатгаж болохыг  одоо өрнөж буй үйл явдал харуулсаар байна.

Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд зайлшгүй шинэчлэх ёстой 40-өөд хуулийн эхний хэсэг болох  Мөрдөх албаны тухай, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай зэрэг хуулиуд та бүхний  соёрхол дэмжлэгийг хүлээн хүрэн зандан  ширээн дээр чинь дэлгээстэй байгаа гишүүд ээ.

 .

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
анужин:
юу нь тэнэг гэж Элбэгдоржийн үед л харин энэ олон хэрэг булхайнууд илэрч байна шүүдээ бид мэдлэггүй тэнэгээсээ болж МАН МАХН ны тоглоом болж саналаа хүртэл луйвардууж хичнээн жил доромжлуулах ёстой байсан юм арай томчууд нь идэж ууж дуусгаад дараагийхан хэддэх ээлж нь идэж байгаа юм бүү мэд М.Энхболд Бадамжунай Сү.Батболд Н.Ж.Энхбаярууд Энхтүвшин Хүрэлбаатар Лүндээжанцан гээд л шалгаад байвал цуваж өгөх байх даа
2013-06-12
Арай ч дээ:
Энэ МАНгарууд дэндуу замбараагуй иджээ. Бугдий нь илруулэх хэрэгтэй. Улс орноо ард тумнээ доройтлын доод тувшинд хургэчээд оорсдоо хайр найргуй хувааж авцгаачаад ханахгуй улам л шунаад дайраад байхийн одоо болиулах хэрэгтэй
2013-06-12
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Сертификат МКПЭ при МКС "Инкорвуз-XXI" Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании и учёных степеней (Комиссия) при Международном Координационном Совете Бүрдүүлэх матариал: 1.Диломын хуулбар нотариатаар батлуулсан 2.Гадаад паспорны хуулбар нотариатаар батлуулсан 3.Цээж зураг Доорхи хаягаар холбоо бариарай: И-мэйл: tamir46@yahoo.com
2013-06-12
unendee:
erx ee sain meddeg bol irgeniixee yyregiig sain med. uls oroniixoo toloo bi zytgene ee l gej garch irsen baixaa. bayrtsogt shig shudarga bai. shuud ogtsor
2013-06-12
тумба:
сү.батболдоос скай гийн 4 хувийг яаж авсаныг нь сайн шалгавал их юм гарч ирнэ
2013-06-12
Монгол хүү:
МАН-ы төрөөс төрсөн тэрбумтнууд авилгалын акулуудын хэрэг илэрсээр байна. Чухам үүнээс л МАНгарууд үхтлээ айж Баагий аваргын ард нуугдаж байгаа нь тодорхой
2013-06-12
ганаа:
Бєх бєх нь бєхєєрє бух нь бухаараа байвал сайн юмсан . Батэрдэнэ аваргыг МАН ынхан утсан хvvхэлдэй болгож ашиглах гэж байгааг захын хvvхэд ч ойлгож байгаа, аваргад ерєнхийлєгч хийгээд явах чадвар байхгvйг орцны жижvvр авгай нар ч мэдэж байгаа хэрнээ,аваргадаа л єгнє гэх юм бид энэ авилгал хулгайлах хуйвалдах сэтгэхvйгээсээ хэзээ ч салж чадахгvй байна дєє. Хараал идсэн л а л рийн нийгэм .Бєхтэй , эмч , сэтгvvлч хоёр єрсєлдєж байдаг зєвхєн Монголд л харагдаж болох , эмгэнэлт инээдмийн жvжиг Шекспирийн Гамлетыг єнгєт инээдээр Бооёотой vзнэ гэсэн галзуу зарлалтай vнэн тєстэй харагдах энэ сонгууль. . Болгар , Белоруст чєлєєтийн хэдэн бєхчvvд нь тєрийн эрх барилцсаны шанд зvvн Европын хамгийн хоцрогдсон дампуу орнуудын жишиг болсныг харахаар хvvхэд хvний мууг нь тvрvvлж , сурдгийн үлгэр шиг
2013-06-11
ЗОЧИН:
ЭНЭ ЯАХАВ ДЭЭ АМЬДРАХЫН ЭРХЭНД ХЭДЭН ХАЛТАР ЦААС АВААД Л ИЙМЭРХҮҮ ЮМ БИЧДЭГ ЮУ НЬ БУРУУ БАЙХАВ ДЭЭ
2013-06-11
ганаа:
Бєх бєх нь бєхєєрє бух нь бухаараа байвал сайн юмсан . Батэрдэнэ аваргыг МАН ынхан утсан хvvхэлдэй болгож ашиглах гэж байгааг захын хvvхэд ч ойлгож байгаа, аваргад ерєнхийлєгч хийгээд явах чадвар байхгvйг орцны жижvvр авгай нар ч мэдэж байгаа хэрнээ,аваргадаа л єгнє гэх юм бид энэ авилгал хулгайлах хуйвалдах сэтгэхvйгээсээ хэзээ ч салж чадахгvй байна дєє. Хараал идсэн л а л рийн нийгэм .Бєхтэй , эмч , сэтгvvлч хоёр єрсєлдєж байдаг зєвхєн Монголд л харагдаж болох , эмгэнэлт инээдмийн жvжиг Шекспирийн Гамлетыг єнгєт инээдээр Бооёотой vзнэ гэсэн галзуу зарлалтай vнэн тєстэй харагдах энэ сонгууль. . Болгар , Белоруст чєлєєтийн хэдэн бєхчvvд нь тєрийн эрх барилцсаны шанд зvvн Европын хамгийн хоцрогдсон дампуу орнуудын жишиг болсныг харахаар хvvхэд хvний мууг нь тvрvvлж , сурдгийн үлгэр шиг
ul tanih:
unen shuudee oorsdoo huuliig gatsaahgui batalchihaad daraa oorsdiigoo omoormoor yum aa
2013-06-11
хуулъч:
П Баярхүү та одоо мөрдөж байгаа ЭБЩХ_ийг сайн унщвал таны бичээд байгааг үгүйсгэх олон заалт бий Таны яриад байгаа зүйл бол англи саксоны эрх зүйн тогтолцоо буюу хуулийг америкжуулахийг уриалсан сурталчилгаа байна
2013-06-11
zochin:
er ni teged ter hyyliig batlasangui geed esbel songyyliin show hiigeed ingeed bgaa um bishuu?hun hardah erhtei
2013-06-11
monx:
AN MAN xoyr neg mor gudamjind garaad baildchix . shudarga shd
2013-06-11
ажиг:
Энэ Баярхүү гэгч этгээд нөгөө араб мараб гээд солиордог мөн бол иймэрхүү хүн ойлгохгүй юм л бичнэ
2013-06-11
aanhan:
http://www.ipost.mn/news/read/7484 baisan geh dee ene hund bichlegtei bna aa sanaagiin iolgol oo l
2013-06-11
unen sh tee:
ingej l jirgesen bna lee sh tee Temka Oko hoyor ; Temuujin Kh @Temuujin_Kh Ё. Отгонбаяр @OtgonbayarY Тэмүүжин сайд төгрөгийг ам.доллар гэсэн байж магадгүй гэж ярилцлага егчээ. Ийм “эндүүрлийн” золиосонд миний ханийн эрх чөлөө явсан гэж үү? Temuujin Kh @Temuujin_Kh Тодорхой зарим гүйлгээнд тийм андуурал гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ их хэмжээний $ гүйлгээ байгаа. Ё. Отгонбаяр @OtgonbayarY Тэгээд барьж хорилгүй байцааж болдоггvй юм уу. Оргосон зугтсан, мерден байцаалтанд саад болсон юмгүй шүү дээ. Temuujin Kh @Temuujin_Kh Хуулийг нь нарийвчилж, тодорхой болгохгүй бол бүгдийг хорьж шалгадаг соц аргаасаа хуулийнхан салахгүй байгаа! Ё. Отгонбаяр @OtgonbayarY Оргон зайлаагүй, мөрдөн байцаалтанд саад болоогүй хүнийг дуудаад шалгаж болно шүү дээ. Гэмгүй хүнийг барьж хорьдог. Temuujin Kh @Temuujin_Kh Цагдаагийн байгууллагыг “хүчний байгууллага” нэртэй хүчирхийлэл үйлдэгчдээс хүний эрхийг хүндэлдэг “хууль сахиулагч” болгох гээд хууль санаачлаад үзээд байдаг. Гэтэл танай зарим нэг гишүүдээс болоод гацчихсан. Шаардлага үүсээгүй байхад иргэдийг барьж хорьдгоо боль гэж байгаа. Танай гэр бүлийн хүн дээр ч бас адил. Хэргээ хуулийн дагуу шалга, хүний эрхэд хүндэтгэлтэй ханд, худлаа бүү сүржигнэ
2013-06-11
hariult ni:
chi yu ch unshih hereggui. Uchir ni chinii tolgoi ajilladaggui yum bn
2013-06-11
2 uzuurtei suu:
Setguulch yu bichih gesen sanaag oilgosongui. 1. Otgonbayariin ehneriin tuhai geheer zurag ny aldaatai, buruu hunii zurag taviastai. 2. Otgonbayariig umgooloh geed bgam uu, Temuujing muulah geed bgaam uu oilgomjgui 3. Huuliig Ireedui tsag deer yaridaggui bailtai, odoo bgaa huulia l murdono bizee
2013-06-11
hariult ni:
chi yu ch unshih hereggui. Uchir ni chinii tolgoi ajilladaggui yum bn
kkkkk:
huur chin uhsenee hiij Otgonbayriin hajuud suujiin ailgui gedeg ni kkk
2013-06-11
gege:
ta nar zov huniihee zurgiig taviachee ehner n bish bnshd. Sain naygtalj bj saitan deeree taihad yanaa hunii erhend haldaj bndaa
2013-06-11
kkkkk:
huur chin uhsenee hiij Otgonbayriin hajuud suujiin ailgui gedeg ni kkk
buya:
ugui mun uhaantai shuu hun muuldag bayrhuu
2013-06-11
Jeku:
Buruu emegtei hunii zurag tavisan bn shd setguulchee..
2013-06-11
засс:
шал тэнэг юм бичиж хайран цаг үрээд...
2013-06-11
pppp:
tsuh
2013-06-11
setguulch minee:
setguulchee yugaa bicheed bgaa yumbe tanii naad uguulegt yamarch utga avtsaldaa alga erni bol tovch buguud barimttai yum yarij bai gants ugnii tuluu uguulleg zohiotson ch baih shig joohon uhaantai bai
2013-06-11