Н.Алтанхуяг: Найман хувийн хүүтэй зээлийг ирэх долоо хоногоос олгоно
2013-06-11

Шинэчлэлийн Засгийн газраас уламжлал болгон “Шинэчилж шийдье” уулзалтыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр дээрх уулзалтаар 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн тухай Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Х.Золжаргал нар мэдээлэл өглөө. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад есөн сар ажиллалаа. Энэ хооронд зургаан хувийн хүүтэй зээлээс болж нэлээд олон иргэн хохирсон. Тиймээс орон сууцны зээлийн орчныг бид “Шинэчилж шийдье” гэж үзэн ажиллаж эхэллээ. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Орон сууцны зээлийн гол дайсан нь үнийн өсөлт юм. Үнийн өсөлттэй үед иргэдээ орон сууцжуулах дорвитой ажил хийж чадахгүй. Биднийг ажил авч байх үед инфляци, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханшийн өсөлт 17 хувьтай байсан. Тэгвэл одоо бид инфляцийг нэг оронтой тоонд орууллаа. Тиймээс хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бий болж байна. Тэр зургаан хувийн хүүтэй зээлэнд 80 орчим тэрбум төгрөг гараад дууссан. Одоо бол мөнгө дуусахгүй. Урт хугацааны эх үүсвэрийг бий болгож байна. Энэ бол хамгийн чухал. Дуусчих вий гэснээс л дараалал өсгөөд бөөн асуудал үүсгэдэг. Одоо бол ийм дараалал, эмх замбараагүй байдал үүсэхгүй. Мөн өмнө нь зээлийн эх үүсвэр бага тул нэг банкаар дамжуулж зээл олгоод л дуусдаг. Одоо бол ялгавар байхгүй. Шалгуур хангаж байгаа бүх банк зээл олгох боломжтой. Харин зээл авах иргэдийн хувьд тогтвортой ажлын байр л хэрэгтэй. Тэгснээр зээлээ төлөх боломжтой болно. Иргэд чадвал хоёр ажил хийх хэрэгтэй. Чардайтал ажиллах хэрэгтэй. Энэ л иргэдэд тавих ганц шалгуур” хэмээлээ.

6

Мөн “Өмнө нь 50 ам метр талбайтай орон сууцны зээл олгож байсан бол энэ удаад 80 ам метр талбайтай орон сууцны зээл байх боломжтой. Энэ зээл ирэх долоо хоногийн даваа гараг буюу 17-ны өдрөөс зээл олгож эхэлнэ” гэлээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
ИТГЭЭД ҮЗЬЕ:
ЭНЭ ЗЭЭЛИЙГ ХЭТЭРХИЙ ИНГЭЖ БУРУУШААЖ БОЛОХГҮЙ. СОНГУУЛИЙН ШОУ БИШ ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ЮМ ХИЙХ ГЭЖ ХИЧЭЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ
2013-06-25
АRD ARD-д:
Бүх юмыг зөвхөн өнөөдөрөөрөө битгий сэтгээ!!!!! Нэг шийдэл байж л байгаа. Танаас илүү ухаалаг, мэдлэгтэй,ажилсаг эдийн засагч залуучууд доороос мөөг шиг л олноороо ургаж байна !!!
2013-06-12
SARAN:
CHARDAITLAA AJILLANA GEHEER HIIGEED BAIH AJILNUUD UNELGEE BAGA BNA MONGOLD CALINGIIN SESTEM HODOLMORIIN UNELGEE BURUU BNA
2013-06-12
zochin:
elbegdotjiig gargah gej 8 huviin huutei zeel amlalaa geed baih um 6 huviin huutei zeeliig henii uynii toloo gargaj nileedgui hun heviin amidrah bolomjgui hohirood baigaag uy gej uzeh ve
2013-06-12
Анхаарах нь:
Гол нь энэнээс болж байрны үнийг хөөрөгдөх тал дээр хяналтаа сайн тавих хэрэгтэй шүү
2013-06-12
Дэмжиж байна:
Энэ зээл хурдан олгогдож эхлээсэй маш их хүлээж байна шүү Итгэхгүй хүмүүс авахаа байчвал л болно биз дээ Дандаа нам хардаг хүмүүс л итгэхгүй байгаа юм юм хийж байгаа нэгнээ битгий тэгэж бай даа
2013-06-12
тийм шүү:
санал нэг байна. МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭЭН ГЭЖ ХОШГИРУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧ, АМРАГ САДНАА ТӨРИЙН АЛБААР НЭГ ТАРААН БАЙРШУУЛСАН АЛТАНХУЯГ ХОЁРООС ЗАЛХАЖ БАЙНА.
2013-06-12
зочин:
барилгын компаниудыг дэмжих талаар түрүүчийн засгийн газраас авхуулаад л нилээд зүйл хийж ирсэн. гэтэл барилгын компаниуд байрныхаа мкв-тын үнийг улам л тэнгэрт хадаагаад байх юм. тооцож үзээд 1м квт нь 800-аас 1 сая төгрөг байх боломжтой гэж байсан. гадны улс орнууд иргэдээ орон сууцжуулахын тулд маш бага, маш бага хувийн хүүтэй зээл олгодог юм билээ. гэтэл манайд яагаад энэ бодлогыг хэрэгжүүлдэггүй юм болоо. одоо ч энэ засгийн газарт итгэх итгэл алдраад байна шүү.
2013-06-12
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Сертификат МКПЭ при МКС "Инкорвуз-XXI" Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании и учёных степеней (Комиссия) при Международном Координационном Совете Бүрдүүлэх матариал: 1.Диломын хуулбар нотариатаар батлуулсан 2.Гадаад паспорны хуулбар нотариатаар батлуулсан 3.Цээж зураг Доорхи хаягаар холбоо бариарай: И-мэйл: tamir46@yahoo.com
2013-06-12
gana:
ashgyi dee bairtai boloh ni
2013-06-12
ӨВГӨН ПАРТИЗАН:
ИЙМ Ч ЕРӨНХИЙ САЙДТАЙ БАЙХ ГЭЖ. ХАРАХААР БӨГС УЛАЙХ ЮМ. ХАЙРАН НАМЫН НЭР ДАНДАА ХУДЛАА ШОУДАНА ХИЙСЭН ЮМ ЮУ Ч БАЙХГҮЙ. АРД ТҮМЭН НЬ ӨЛСӨӨД Л ҮХЭЭД Л БАЙДАГ. НЭГ Л ТОМ ДАРГА НАР. ОДОО БҮР ТӨРИЙН АЛБА ДАНДАА АН-ЫН ДАРГА НАРЫН АВГАЙ ХҮҮХДҮҮД АМРАГ САДАНГААР ДҮҮРЛЭЭ. ЮУН АРДЧИЛАЛ ШУДАРГА ЁС ВЭ? МАНАЙ НАМ ИЙМ БАЙДЛААРАА УДАХГҮЙ ДУУСАХ НЬ БАЙНА ШҮҮ. ХАЙРАН АРДЧИЛАЛЫН НЭР ХҮНД
2013-06-11
тийм шүү:
санал нэг байна. МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭЭН ГЭЖ ХОШГИРУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧ, АМРАГ САДНАА ТӨРИЙН АЛБААР НЭГ ТАРААН БАЙРШУУЛСАН АЛТАНХУЯГ ХОЁРООС ЗАЛХАЖ БАЙНА.
Итгэхгүй байгаа хүмүүст:
Энэ итгэхгүй муулаад байгаа хүмүүс 8 хувийн зээлд битгий хамрагдаарай за.
2013-06-11
suhee:
odoo zeeliin suragaar bairnii une ulam usuh bhdaa ene asuudal dr hynalt tavih heregtei bhaa.. zasgiin gzaraas
2013-06-11
ARD ARD:
Би дахин хэлье, энэ бол ямар ч үнээр хамаагүй уран худалч Элбэгдоржийг гаргаж ирэхийн төлөө Засгийн газраас зохион байгуулалттай хийж байгаа цэвэр шоу юм шүү. 100 мянган айлын орон сууцны хохирогчдийн асуудлыг шийдэж чадаагүй байж, ард иргэдийг бүх насаар МАНАН-гийн луйварчдын төрөөс хулгайлсан банкны барьцаанд тавихийн тулд хийж байгаа ажил юм шүү. Энэ их хөөсөрсөн үнэтэй байрыг авахын төлөө та бүх насаараа луйварчдад мал шиг зүтгээд насны эцэст биегүй нэг амьтан 1-2 жил амьдраад л өнгөрнө, тэгэхэд төрд байгаа луйварчид улам баяжаад таргалаад улам залуужаад ул эх орныг чинь
2013-06-11
ARD ARD:
тэгэхэд төрд байгаа луйварчид улам баяжаад таргалаад улам залуужаад ул эх орныг чинь зараад арилж өгнө. Тэгээд ч энэ зээлийг банк ямар ч шалгуургүйгээр олгохгүй, хүү нь ч яг энэ хэвээрээ байхгүй, яагаад вэ гэвэл Засгийн газраас барилга барьж буй барилгын компаниудад олгох ёстой 8% зээлийг аль сарын өмнө олгохоор зарласан ч яг одоогоор нэг ч барилгын компани авч чадахгүй, энэ ажил банкин дээр очоод гацчихаад байна. Дээрхи зээлүүд нь банкинд ямар ч ашиггүй учраас банкууд өөрийн зээлийн нарийн шалгуурыг бий болгож, барьцаа нэхэж, нийт үнийн дүнгийн 1%-д нь зээлийн шитгэл нэхэж эхэлнэ. Гэхдээ дээгүүрээ ар өврийн хаалгатай хаялгатай нэг нь авахыг үгүйсгэхгүй. Гэвч юм хязгаартай юм хойно нөгөө бондын мөнгө нь удахгүй дуусаад ард түмэн дааж давшгүй өрөнд унах болно. Ерөнхийлөгчийн сонгулийн хийрхлээс болгоомжилцгоо. Хөөсөрсөн үнэтэй байр захиалж 100.000 айлын орон сууцны жагсагчид шиг төр засгийн золиос болох гээгүй бол, бүх насаараа хөөсөрсөн үнэтэй байрны төлбөрөө төлөх гэж банкны барьцаа болох гээгүй бол та галзуурсан үнэтэй бүү ав, бүү захиал, бүү түрээслэ.
2013-06-11
АRD ARD-д:
Бүх юмыг зөвхөн өнөөдөрөөрөө битгий сэтгээ!!!!! Нэг шийдэл байж л байгаа. Танаас илүү ухаалаг, мэдлэгтэй,ажилсаг эдийн засагч залуучууд доороос мөөг шиг л олноороо ургаж байна !!!
ooo chaabaas:
chardaitlaa ajillah gene shuu bas bairniihaa uniig hyamdruulmaar bnaa ter jurmandaa metr kbadrat ni hyamd baih yostoi gej oruulaldaa
2013-06-11