Хотын залуус Нөлөөллөөс дээгүүрт архины эсрэг аянд нэгдсээр байна
2013-06-11

Татар хамтлаг нь 10 жилийнхээ ойг тохиолдуулан“Нөлөөллөөс дээгүүрт” гэсэн аяныг өрнүүлж залуусаа буруу нөлөөнд автахгүй, өөрөөрөө байж, өөрөө сэтгэж зөв хандлагатай амьдрая хэмээн уриалж байна.

Татарчуудын уриа:

- архины нөлөөллөөс дээгүүрт, эрүүл амьдарая

- бусдын муу нөлөөллөөс дээгүүрт, өөртөө эзэн байцгаая.

- залхуурлын нөлөөллөөс дээгүүрт, нийгмийн идэвхтэй явцгаая.

- дагах бус бүтээх , оролцох замаар нөлөөллөөс дээгүүрт байхыг эрмэлзэе.

Нөлөөллөөс дээгүүрт аяны хүрээнд Улаанбаатар хотын бүх дүүргүүдээр CD-ний нээлт хийхийн зэрэгцээ, татарын үе үеийн сонсогч, дэмжигч залуучууд хамтран зөв хандлага, зөв ирээдүйг бүтээлцэх залуучуудын төлөө нэгдэн фэн клубын уулзалт, аялан тоглолтууд зохион байгуулагдаж байна. Мөн Татар хамтлагын гишүүд Нөлөөллөөс дээгүүр уриагаа илүү хүртээмжтэй, амьдрал дээр хэрэгжээсэй хэмээн хүсэж очсон газар бүрийнхээ дэлгүүрүүдээр орж, нэгдэж ажиллахыг уриалж байгаа юм.

Татар хамтлаг нь “Нөлөөллөөс дээгүүрт” аялан тоглолтын гараагаа 06 сарын 06-аас Баянхошууны Хөтөлөөс эхэлсэн бол, одоогийн байдлаар Хилчин хотхон, Зүүн салаа, Их наран гэсэн хотын хэсгүүдээр тоглоод байна. Улаанбаатар хотын залуус маань “Нөлөөллөөс дээгүүрт” архины эсрэг, өөрөө байх энэхүү аяныг дуртай хүлээж авч, бодитоор хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхээ тухай бүр илэрхийлж байлаа.

Зүүн салаанд болсон аялан тоглолтын үеэр дуучин А.Cool хүрэлцэн ирж "Татар" хамтлагтай хамтран дуулсан “Би чиний хайр” дуугаа дуулж залуусаа энэхүү аянд нэгдэхийг уриаллаа.  “Нөлөөллөөс дээгүүрт” аялан тоглолт 6 сарын 12-нд Амгаланд, 6 сарын 13-нд, Шархад-нд,  6 сарын 14-нд Viva City ... гэсэн хуваариар цаашид үргэлжлэх ба  хамтлагын 5 дахь цомог болох “Нөлөөллөөс дээгүүрт” худалдаалагдах шинэ бүтээл худалдаалагдах болно.

“Татар” хамтлагтай нэгдэж “Нөлөөллөөс дээгүүрт” аянд нэгдэхэд буруу бүх  нөлөөллөөс дээгүүрт байж чадаж байгаа залуусдаа баярлалаа

Shuud.mn
Сонин хачин
v hv:
aan hudlaaaa l songuuli show shdeee 2009 ond gehd freedom duu gargaal bsan ternees hoishoo yaasan al nar odoo gent negddej garch ntr zail alnuudaa
2013-06-12
мгцөху"ш:
Заяа, Жагаа, Мөөгий 3 бааранд орж тасарч унаад, гөлийж харалтраа архиддаг байсан одоо овоо болисон юм уу? Эсвэл архины мөнгөө углуулж явна уу?
2013-06-11