Арматурын үнэ 10 хувиар буурлаа
2013-06-11

Засгийн газраас дунд хугацаанд үнэ тогтворуулах хөтөлбөрийн дагуу барилгын үнийг аль болох буулгах бодлого төрөөс явуулж байгаа. Энэ ажлын хүрээнд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт үйлдвэрлэж байгаа барилгын гол түүхий эд болох арматурын үнийг энэ сарын 7-ны өдрөөс 10 хувиар бууруулжээ. Цаашид ч өртөг зардлыг бууруулж хэрэглэгчдэд очиж арматурын үнийг бууруулах тал дээр тодорхой бодлого барьж ажиллахаа Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал М.Сайннямбуу мэдэгдлээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
****:
ёстой зөв.
2013-06-11