Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр боллоо. Дөрвөн ч удаа хойшлоод байсан уг шүүх хуралд хариуцагч тал болох Монгол Ардын намаас төлөөлөл ирээгүй ч хурлыг хойшлуулах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Ингээд шүүх бүрэлдэхүүн Лениний музейн өмчлөгчөөр төрийг тогтоож, МАН-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Ардын намаас Лениний музейн өмчлөлийг ССАЖЯ-нд шилжүүлэхээр болжээ.
Д.Цэцэг