Шинэ нисэх буудлын барилгын ажил эхэллээ
2013-06-12

  Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал баригдах юм. Тэгвэл өнөөдөр тус нисэх буудлын барилгын ажлын нээлтийн арга хэмжээ Хөшигийн хөндийд боллоо.   Нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй Засгийн газрын гишүүд, Япон улсаас манай улс суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори болон  барилгын ажлыг гүйцэтгэгч Японы Мицубиши-Чиёда компанийн төлөөлөл оролцов.   Энэ үеэр Элчин сайд Шимизү Такэнори хэлэхдээ “Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад орчин үеийн нисэх буудал баригдах гэж байгаад баяртай байна. Шинэс нисэх буудал баригдсанаар Монголыг таньж мэдэх гэсэн гадаадын жуулчдын тоо эрс нэмэгдэнэ. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад нөлөөлнө. Энэ бол Монгол Улсын  түүхэнд өндрөөр үнэлэгдэх бүтээн байгуулалт гэдэгт итгэлтэй байна. Барилгын ажлыг хийж гүйцэтгэн гар бие оролцох Мицубиши-Чиёда компанийн хамт олонд хандаж хэлэхэд аюулгүй байдлаа хангаж, дээд зэргийн гүйцэтгэлтэй сайн барилга барихыг хүсч байна” гэлээ.   Энэхүү шинэ нисэх буудал нь Улаанбаатар хотоос 50 км, Зуунмод хотоос 10 км зайд байрлах бөгөөд нийт 1200 га талбайг хамрах аж. Жилд гурван сая хүртэл зорчигч хүлээн авах хүчин чадалтай, орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн зорчигч үйлчигээний барилга, цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш агаарын хөлөг хүлээн авах хоёр талын оролт гаралтын зурвастай байх гэнэ. Мөн нислэгийн хөдөлгөөнийг удирдах цамхаг, бие даасан ус, дулаан хангам, цэвэрлэх байгууламж зэрэг 30 гаруй барилга байгууламжаас бүрдсэн цогцолбор бий болох юм байна.   Японы засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах энэхүү цогцолборын барилгын гүйцэтгэгчээр Японы Мицубиши-Чиёда компани шалгарсан юм. 2016 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох бөгөөд нийт 49.4 тэрбум  иен буюу 498 сая ам.долларын өртөгөөр сүндэрлэх юм. Хөнгөлөлттэй зээлийг 0.2 хувийн хүүтэйгээр 40 жилийн хугацаанд манай тал төлж барагдуулна. Манай  талаас зам тавих, шилэн кабелиар холбох, эрчим хүчээр хангах ажлуудыг хийх бөгөөд  онгоцны буудал эхний ээлжинд зургаан хүзүүвчтэй, 3700 метр квадрат талбайтайгаар баригдах ажээ.   Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор 3000 гаруй ажлын байр бий болох юм. Түүнчлэн нисэх буудлын орчимд орчин үеийн зөв төлөвлөлттэй 100 мянга гаруй хүн амтай шинэ дагуул хотыг байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

П.Наран
Shuud.mn
Сонин хачин
zochin:
нэг залруулга хиймээр байна өмнөх засгийн газрын үед энэ төсөл нам зогссон учир нь японы тал нийт бараа материалынхаа худалдан авалтын 60 хувийг японоос авах болзол тависан манайхан яхав сураагүй юм биш эрээнээс баахан юм шахаад болгочихно гэж бодож байсан хүмүүс гэдийсэн билээ ийм л юм болсийн тэрнээс биш энэ төсөл эхлээд бараг 6 жил ширээн дотор хэвтсэн байхаа. Нам бус иргэн
2013-06-13
zochin:
ene ch Altanhuyagiin zasgiin gazriin sainiih bish baihaa. Omnoh zasgiin gazriin ehluulsen ajluud deer l odoogiin zasgiin gazar ajillasan bolj haragdaad l ene tendgui baahan tuuz haichilsan humuus l bna sh dee. Tuuz haichilahaas oor chadvar baihgui ee.
2013-06-13
l;hl;h:
japan uudch sungenuuleed haychina bizdee manaihan uursduu barin gej baihgui chanartai saihan buteen baiguulalt bolno bizee
2013-06-13
zochin:
japanuud ajiliig yas tootsootoi hiih n oilgomjitoi.ene ajilaas mongolchuud ihiig suraarai.
2013-06-13
уууу:
ёпоон Монголын найрамдал мандтугай
2013-06-13
undaa:
amjilt sain baina
2013-06-12
hhhhhhhhhhhhhhhh:
ugaasaa ingej boon iym bolj gazar uhaj tsai bulaad l haychihdag biz dee ed nar chin songuuliin omno... iym hiij baigaa dvr esgeed l...
2013-06-12
zochin:
Altanhyag zasgiin gazar sain ajilaj bna. Ene erchee aldahgui biahiig husej bnaa.
2013-06-12
ganaa:
Uneheer saihan ajliin ehlel bn...erunhii saiddaa ajliin amjilt husey
2013-06-12
dollar:
MGL chuud hezee neg zuv naimaa hiij surnaa. Yeneer tootsoolj hiisen tom naimma tyyhendee ashigtai baigaagyi !!!! Umhii samuurainuudtai zuvhun dollaar tootsohgyi bol ene buudal 550 - 590 saya usd aar bosno.
2013-06-12