Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо
2011-11-17

Япон Улсын нийслэл Токио хотноо Олон улсын Архивын Зөвлөлийн Зүүн Азийн бүсийн байгууллагын (EASTICA) Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Энэ удаагийн хурлаар байгууллагын өнгөрсөн жил хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, дотоод зохион байгуулалт, цаашид хийх ажлын талаарх олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгууллагын гишүүнээр хоёр байгууллагыг шинээр элсүүлэхээр болжээ. Хэлэлцэн тохирсон асуудлын тоонд ирэх жилийн ээлжит хурлыг 2012 оны 7 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болж семинарын сэдэв, хэлэлцэх асуудлыг ойрын хугацаанд тохирохоор болов. Мөн ЗХАБ-ийн байгууллагын ирэх 4 жилийн хугацаанд удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр нэр дэвшүүлэн Их хурлын гишүүдээр хэлэлцүүлэхээр боллоо. Ирэх 4 жилд уг байгууллагыг БНСУ толгойлон, БНХАУ-ын архивын дарга орлогчоор, Ерөнхий нарийн бичгийн даргаар ноён Саймон Чу, санхүүгийн ажилтнаар Сан Минли нар улиран ажиллахаар боллоо. Сонирхуулахад,  зөвлөлийн гишүүдийн зүгээс АЕГ-ын дарга, доктор Д.Өлзийбаатарыг EASTICA-ийн орлогч даргаар нэр дэвшүүлсэн ч дотоод ажлын ачаалал зэргээс шалтгаалан энэ удаад нэрээ татаж авчээ.
Shuud.mn
Сонин хачин
Selena Lorange:
magnificent issues altogether, you just gained a brand new reader. What could you recommend about your publish that you simply made some days in the past? Any certain?
2011-12-12