Эмийн үнийн хөнгөлөлтөд 1.9 тэрбум төгрөг зарцуулжээ
2011-11-17

Аравдугаар сарын байдлаар Эрүүл мэндийн даатгалын санд 83,2 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардалд 65,6 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого 16,9 тэрбум төгрөгөөр, зардал 4.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт аж.  Үүнээс нийт 62,1 тэрбум төгрөгийг эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд, 1,6 тэрбум төгрөгийг рашаан сувилалд, 1.9 тэрбум төгрөгийг эмийн үнийн хөнгөлөлтөд тус тус зарцуулжээ. Харин Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын санд 31.3 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлж, 6.9 мянган тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагчдын тэтгэвэрт 14.5 тэрбум төгрөг, 1,0 мянган хүнд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр, рашаан сувилалд ирж, буцах зардал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд нийт 681.0 сая төгрөгийг тус тус зарцуулжээ. Сангийн орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.8 тэрбум төгрөгөөр, зардал 3.0 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Shuud.mn
Сонин хачин