Дахин нэг дадлагын оюутан усанд энджээ
2013-06-13

Одоогоос хэдхэн хоногийн өмнө “Газарчин” дээд сургуулийн оюутан дадлагаар явж байгаад усанд эндсэн. Тэгвэл дахин нэг оюутан усанд энджээ.

Тодруулбал, Монгол Улсын Боловсролын их сургуулийн нэгдүгээр курсын нэг оюутан 20 оюутан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Үүртийн тохой гэдэг газар дадлага хийж байжээ. Гэтэл  тус курсын  21 настай оюутан Орхон голд унаж, амиа алджээ. Талийгаачийн цогцсыг Хужирт сумын Мааньт гэдэг газрын орчмоос олсон байна. Иймд ОБЕГ-аас иргэдийг ус, мөрөнтэй газраар явахдаа анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Сонирхуулахад, он гарсаар 22 хүн усанд эндээд байгаа гэсэн статистик гарчээ. Энэ нь өмнөх жилээс өссөн үзүүлэлт гэнэ.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
bileg:
Naad bichij bgaa yumaa sain unshdaa. Yamar ih aldaa, utga aguulgagui yum bichdiin be. ichmeer yum.
2013-06-14