Богд ууланд зөвшөөрөлгүй барьсан гэрүүдийг буулгана
2013-06-14

  Богдхан уулын аманд аялал, жуулчлалын зориулалттай түр сууц байгуулж, үйл ажиллагаа явуулахыг хуулиар зөвшөөрдөг. Харин эдгээр газар нь байгалийн онгон дагшин байдлыг хадгалан хамгаалах үүрэгтэй. Гэтэл иргэд хаа дайралдсан газраа гэр барьж, дураар авирлах болсон. Тиймээс Богдхан уулын Арцатын амны тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй барьсан гэрүүдийг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс буулгахаар болсон байна. Энэ талаар өнөөдөр 14.30-д БОНХЯ-наас мэдээлэл өгөхөөр болжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
shudarga irgen:
ter zaisangiin ergen toirondoh oron suutsnuudiig bas zailuulj chuluulj uduuch.
2013-06-14