Түймэрт хоёр хүн амиа алджээ
2013-06-14

  Колорадо мужид гарсан түймрийн улмаас хоёр хүн амиа алдаж 40 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.  Мужийн эрх баригчид олон зуун барилга байшин шатаж байгаа талаар мэдээлж байна. Гал сөнөөгчид арми, агаарын цэргийн хүчнийхэнтэй нэгдэн унтраах оролдлого хийж байгааг “Си-Эн-Эн”-ээр цаг тутам мэдээлж байна. Колорадод энэ долоо хоногийн эхээр гал гарч эхэлсэн бөгөөд түүхэн дэх хамгийн их гамшиг дагуулсан түймрээр ажиглагчид нэрлэжээ. Д.Од
Shuud.mn
Сонин хачин