Хөлбөмбөгийн талбай дээр хүчнийхэн сүрийг үзүүлжээ
2013-06-15

    Румыны тусгайгийнхан тэмцээнээс дутахгүй сонирхолтой үйлдэл хийжээ.  Тэд “Чисода”, “Унира” багийн тоглолтын үеэр хөлбөмбөгийн талбай дээрээс  гэмт хэрэгтнийг баривчлах “жүжиг” тавьсан байна. Хүчний байгууллагынхан талбайд гарч буун дуугаар бүх тоглогчийг газарт хэвтүүлэн нэг хөлбөмбөгчийг баривчлах ажиллагаа явуулжээ. “Чисода” багийн тоглогч Сорина Удрюг дээрэм тонуул, хууль бус наймаа хийсэн хэргээр баривчлах бичлэг интернэтэд тавигдсан байна. Болсон явдлыг нэг хөлбөмбөгчин “Тэд дуут дохиотой машинтай талбайд шууд орж ирсэн. Биднийг газарт хэвтүүлсэн. Би юу болсныг огт ойлгоогүй. Бид бүгд шоконд орж, заримынх нь нүд нулимстай байсан” гэж ярьжээ.Ийнхүү сүрийг үзүүлэн бүх хүнийг цочроосон ч гэмт этгээд талбайд бус үзэгчдийн суудалд байжээ. Д.Од
Shuud.mn
Сонин хачин