1750 сонгогч саналаа өгөөд байна
2013-06-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад гадаадад амьдарч, ажиллаж байгаа иргэд оролцож байгаа. Өчигдөр эхэлсэн ээнэ удаагийн сонгуулийн дүн өнөөдрийн 11.00 цагийн байдлаар нийтдээ  1750 сонгогч саналаа өгсөн байна.

Бээжинд 293 хүн бүртгүүлснээс 105, Сөүлд 1454 хүнээс 239, Токиод 173 хүнээс 34 хүн саналаа өгсөн байна. Мөн Москвад 35, Парист 18, Лондонд 45, Вашингтонд 114, Сан Францискод 34, Женевт 26, Улаан-Үдэд 154 саналаа өгрсөн байх жишээтэй.

Дашрамд дурдахад,  Гадаад улсад суугаа Монгол Улсын 39 дипломат төлөөлөгчийн газарт байгуулагдсан Салбар комиссуудад нийт 6478 сонгогч бүртгүүлсэн. УБЕГ салбар комиссуудаас ирүүлсэн бүртгэлийн жагсаалтыг иргэний бүртгэлийн сангийн мэдээлэлтэй тулгалт хийж, нягтлан шалган 6233 иргэний сонгуульд оролцох эрхийг баталгаажуулав. Үлдэж буй 240 гаруй иргэний нэр хаяг, регистрийн дугаар зөрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй зэрэг зөрчлийн улмаас бүртгэлийн жагсаалтаас хасагдсан байна.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
Xoliin zochin:
Gadaadad ajillaj amidarch baigaa xvmvvciig. Ajlin tagaar bvrtgecen ychraac elchin,koncyliin gazaraac xol baidag xvmvvc bvrtgvvlj chadaagvi gel yrix xvn olon bailaa dendvv tsoon too bainadaa
2013-06-16
ЯАНДАА МОНГОЛ ОРОН:
ШИНЭЧИЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛД ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ БАЙНА ГЭДГЭЭР АРД ТҮМНИЙ ТОЛГОЙГ УГААХЫН ТУЛД ЮУЧ ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ БАЙНА. ЖИШЭЭ НЬ Э.БАТ-ҮҮЛИЙН МАШИНЫ ДУГААРЫН ШОУ, БШУ САЙД ГАНТӨМӨРИЙН АВЬЯАС НОМ ШОУ /ТАНЫ АВЬЯАС ХӨГЖИЛ ГЭЭД БАЙГАА ЗҮЙЛ АЛЬ ЭРТ АРДЫН ЗАСГИЙН ҮЕД БИЕЛСЭН ШҮҮДЭЭ. ДААНЧ ТА ТӨРӨӨГҮЙ БАЙСАН БОЛОХООР МЭДЭХГҮЙ НЬ АРГА ГҮЙ./ ЭЛБЭГДОРИЙН ДАРАНГУЙЛАЛ. АНХ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДОХДОО ЦЭРЭГ ЖАГСААЖ МОНГОЛЧУУДЫГ СҮРДҮҮЛСЭНИЙГ САНАХ ХЭРЭГТЭЙ. ГАДААД ОРОНД ТАНААС АЙХГҮЙ ШҮҮДЭЭ.. ГЭХ МЭТ ЗҮЙЛҮҮДИЙГ ЯАХ ВЭ МОНГОЛЧУУДАА
2013-06-15