Өнөөдрөөс орон сууцны 8 хувийн зээл хэрэгжиж эхэлнэ
2013-06-17

Монгол Улсын Засгийн газраас баталсан орон сууцны 8 хувийн хүүтэй зээл зургадугаар сарын 17-н буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Орон сууцны зээл авахыг хүссэн иргэд Монголбанкны шалгуур хангасан арилжааны бүхий л банкуудаар дамжуулж зээл авах боломжтой аж.

Иргэд 80 м2-аас ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 /±1/  хувийн хүүтэй зээлээр худалдан авах боломжтой юм байна. Зээл авахыг хүсэгчид урьдчилгаа төлбөрт 10-30 хувийг төлөхөөр тусгажээ.

Өмнө нь орон сууцны зээлтэй байсан иргэдийн хувьд ч ялгаагүй өнөөдрөөс эхлэн арилжааны банкуудад хүсэлтээ гаргаж, 8 /±1/ хувийн хүүтэй зээл рүү шилжих боломжийг бүрдүүлжээ.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
зочин:
байрны үнэ мэдэгдхүйц өссөн байнлээ энэ үйлдэл ердөө л сонгуулийн шоу тэгээд ч ийм өндөр үнийн 30% төлдөг дундаж амьдралтай нэг ч хүн байхгүй энэ нь сарын дараанаас төгөсгөл болно хараарай ард түмэн минь
2013-06-17
bldb:
olon bair avsan tuuniigee tureeselj mungu huuldeg humuust tatvariin argaar hyazgaarlalt hiih heregtei.--
2013-06-17
zochin:
huuchin zeeltei humuusd law ih tom achaa hungulj ugch bna minii huwid TDBankaas zeeltei shuud buuna gene bayrlaj bnaa, shineer awah humuusd helhed oron suutsnii uniig barih bodlogo garah bailguidee joohon taiwan huleetstei bgaaraidaa bitgii hudlaa uls turjvvleed heregjih gej bgaa yumand saad hiicheereedee
2013-06-17
ааабб:
байрны үнэ өссөн байна , байрны үнэнд хязгаарлалт хийхгүй бол өснө шүүдээ
2013-06-17
ARD ARD:
Байр бөөнөөр нь авсан ченжүүд, үл хөдлөхийнхөн болоод барилгын компаниуд санаатайгаар үнийг хөөсрүүлж бэлэн баригдсан болоод хуучин байрыг бөөнөөр нь олноор авсан байдаг тул ипотекийн зээл олгохдоо байрны м2-ийн үнэ 1 сая байх гэсэн заалтыг гэрээнд зайлшгүй оруулж өгөх хэрэгтэй. Хэрэв энэ заалтыг оруулах сонирхол Засгийн Газарт байхгүй бол энэ зээл нь зөвхөн өөрсдийн мэдлийн барилгын болон үл хөдлөх зуучийн компаниудыг дэмжсэн Ерөнхийлөгчийн сонгуулиар ард иргэдийн саналыг худалдаж авах гэсэн ЦЭВЭР ШОУ болж хувирна.
2013-06-17
ыыыы:
Байрны үнэ мэдэгдэхүйц өссөн байна гэнэ шүү.
2013-06-17