“1000 оюутны байр” есдүгээр сарын 1-нд ашиглалтад орно
2013-06-17

“1000 оюутны байр”-ны барилгын үйл явцтай Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, МОХ-ын Ерөнхийлөгч Х.Батсайхан нар зочилжээ.

Энэ үеэр МОХ-ын Ерөнхийлөгч Х.Батсайхан “Оюутны дотуур байрыг ирэх есдүгээр сарын 1-н гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тиймээс хөдөө орон нутгийн оюутнуудыг ирэхээс өмнө бүх өрөөнд ор тавьж тохижуулах, нэг давхарт нь чийрэгжүүлэх өрөө гаргана. Барилгын ажил одоогоор 90 хувьтай явж байгаа бөгөөд нэг өрөөнд дунджаар гурваас дөрвөн оюутан амьдрах боломжтой. Дотуур байрны өрөө бүр дотроо угаалгын өрөөтэй байх бол дөрвөн хүүхэд амьдрах өрөө нь тусдаа гал тогооны өрөөтэй байна. “1000 оюутны байр”-нд улсын болон хувийн их дээд сургуулийн аль ч оюутнууд амьдрах боломжтой. Ингэхдээ сургууль бүрт квот тогтоон түүнийхээ дагуу оюутнуудаа хүлээн авна” гэжээ.

Дашрамд дуулгахад, “1000 оюутны байр”-нд амьдарч байгаа оюутан цахилгаан, дулааныхаа төлбөрийг өөрсдөө төлөх юм байна

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
xishigt:
hezee ashiglaltand orohin tolbor ni hed ym bol heleed ogooch
2013-09-13
айтйй:
сургуульд квотоо яаж авч байгаа юм өэ удирдамж энэ тэр гэж байна уу
2013-09-05
purwee:
сайн байна уу төлбөр нь хэд бол heleed uguuch
2013-09-05
11111:
Багшийн дээдийн арслантай гүүрний урд талд оюутны хотхонд байдаг
2013-08-30
bobo:
ene bair xaana bairladiin bolooo xeleed ogooch
2013-08-27
uuganaa:
haana bdgiig ni meddeg hun bwal zagaad ogooch
2013-08-26
chimgee:
surguuliinhaa kbotod yaj hamragdah ym bol
2013-08-20
uuganaa:
ene 1000n oyutani bair n tgd yag hana bdg ym be bairshilig n hled ogoh hun bnu
2013-08-14
uugii:
haana bairladag ve
2013-07-31
тиймүү:
өөрсдөө цахилгаанаа төлбөл өрөө тус бүр нь тоолууртай байна биздээ
2013-06-17