Мэргэшсэн кондукторуудад цалингийн нэмэгдэл олгохоор болжээ
2013-06-17

Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал С.Хайыпхан нар энэ онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Уг хэлэлцээрт мэргэшсэн инженер, зөвлөх инженерийн зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 10-30 хувь, мэргэшсэн жолооч, кондукторуудын зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 10-70 хувь хүртэл хэмжээгээр тус тус нэмж олгохоор тусгажээ.

Мөн Монгол Улсын авто тээвэр, тэдгээрийн засвар үйлчилгээний салбарт төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын ажилчдын хөдөлмөрлөх эрх, албан тушаалын тарифт цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, хөдөлмөрийн нормативыг тогтоох, өөрчлөх талаар тусгасан байна

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
hulan:
zow hvnd ajil shde nemsen ni der eniig 100 huwi demjij bn
2013-06-19
Oonoo:
Ene demii balai ajil hiij bhaar shuud tsahim kartaar uilchluuldeg boloh heregtei. Konduktoruud huuhdiin bilet ogdoggui bas oroi bolohoor bilet duussan geed zugeer mongo halaasladag luiwarchid. Manai zorchigchid biletee nehej awahgui buur dawraasan bna bi mashingui hed honog awtobusand suuhad odor bur iim bsan shuu.
2013-06-18
bbbbb:
tsavchaagaar kompania dampuuruulj bui jolooch konduktaruudiin tsaling nemeed hereg bna uu aan
2013-06-18
Зочин:
Уг нь мэргэжилтэй хүн л мэргэшдэг юм сан. одоо ч цаг өөр болж дээ
2013-06-17
зочин:
мэргэшсэн кондуктор гэж үү яриад байгаа юм бэ? Ойлгомжгүй юм бичих юмаа. Одоо бүр кондуктор мэргэшсэн байж таархуу хаан ямар шалгуураар мэргэшсэн болдог юм бэ
2013-06-17
zochin:
mergeshsen konduktor gej yag ymr komduktorig xelex be??? sain chimxej unzad xooloigoor orildog uu? bi buruu oilgoson bol sanaa bodloo xuvaaltsaach zaluusaa
2013-06-17
бөабй:
ямар үзүүлэлтээр мэргэшсэн гэх вэ? Ааш зангийн үзүүлэлтийг нэг интикатор болгож аваарайдаа
2013-06-17