Зуслангийн чиглэлийн зам засварын ажил эхэллээ
2013-06-17

  Нийслэл хотод зам засвар өргөтгөл шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Цайз зах хүртэлх 2.8 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажил 35 хувийн гүйцэтгэлтэй, замын трасст орсон 121 объект чөлөөлөхөөс үлдсэн 64 объектийг чөлөөлөх шатандаа явж байгаа бөгөөд зам засварын ажлыг “Беринг” ХХК гүйцэтгэж байна. Мөн Туул Жин Пангийн уулзвараас Хилийн цэргийн удирдах газар хүртэлх 750 м замыг 7 сарын 5 хүртэл хааж, хучилтын ажлын хийх бол Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон, Чулуун-Овооны тойргоос Ботаникийн цэцэрлэг хүртэлх авто замын хучилтыг 7 сарын 09 хүртэл хийж, замын хөдөлгөөнийг урсгал тус бүрээр хэсэгчлэн хаах юм. Сэлбийн хойд гүүрний ажлын явц 58 хувьтай, 9 тулгуурын 7-г нь цутгаж, дам нурууны цутгалт дууссан байна. Гэрээ ёсоор “Мотор сервис” ХХК 7 сарын 10-ны өглөө гүүрийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн нээх юм. Дунд голын гудамжны зүүн хэсэг Гандийн гудамжны төгсгөлөөс Энхтайвны гүүрэн доогуур гараад Петровис шатахуун түгээх станц хүртэлх 500 м замыг 6 сарын 25-ны өдөр нээхээр төлөвлөн ажиллаж байна. Хойд зуслан чиглэлийн 14 км автозам засварын ажлын эхлэл болсон Дамбадаржаагийн постоос Хандгайт чиглэлд “ЭСТО” ХХК шинэ технологиор замын гадаргуун боловсруулалт хийж байгаа бөгөөд замын хөдөлгөөнийг бүрэн хаахгүй, урсгал тус бүрээр хэсэгчлэн хааж, засварын ажлыг гүйцэтгэж байна. Баяр наадмын өдрүүдээр нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөн хаахгүй, ихэнх замуудын зорчих хэсгийг бүрэн нээх эрчимжүүлсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тул наадмын өдрүүд хүртэл хотын зүүн хэсэгт замын түгжрэл ихсэх төлөвтэй байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
novshoo:
CVVLIIN 23 N JIL XAVAR BOLGON L ENE ZYCLANGIIN ZAM ZACAJ BAINA GEJ XALTYYRDAX UMAA .Naad xiij gvitsedgej baigaa xvmvvc chin dandaa xodoonooc ircen bolovcrolgvi malnyyd baina shvvdee bolyylaachee xarvvl dargaa .shyyd l shine zam xiildee.
2013-06-18