Гадаадад суугаа сонгогчдын 68,2 хувь нь сонгуульд санал өгчээ
2013-06-17

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн санал авах ажиллагаа энэ сарын 26-нд болно. Харин энэ сарын 14-17-нийг дуустал үргэлжилсэн гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн саналыг авсан. Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нарын удирдлагууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг манай улсын  1 сая 859190  иргэн санал өгнө гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллэсэн. Энэ удаагийн сонгуулийг өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуультай адилхан автоматжуулсан хэлбэрээр явуулна. Харин хилийн чанад дахь санал хураалтыг 39 дипломат төлөөлөгчийн газарт 169 хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Үүнээс гадна ЦЕГ, ТЕГ-ууд сонгуулийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулан ажилласан юм. Уг нь хилийн чанадад 6233 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлснээс 4227 сонгогч саналаа өглөө. Энэ нь нийт гадаадад суугаа санал өгөх иргэдийн 68,2 хувь юм. Ер нь өмнөх сонгуулиудыг бодоход ирц сайн байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 34 орны 385 ажиглагч ажиглахаар бүртгүүлсэн байна” гэв.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин