Сум хөгжүүлэх сангийн мөнгөө иргэд өөрсдөө хянах боломжтой
2013-06-18

  Улсын Их Хурлын дарга З.Энхболд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэд сонгогчидтой уулзсаныхаа дараа тус аймгийн Баянгол суманд ажиллалаа.Тэрээр сумын иргэдэд УИХ-аар батлагдсан хууль тогтоомжуудыг тайлбарлан, тэдний сонирхсон  асуултанд хариулт өглөө. Баянгол сумын хувьд зуншлага тааруухан байгаагаас малын тарга тэвээрэг төдийлөн сайн биш байгааг  малчид хэлж байна. Тус сум нь өнгөрсөн жил  171,000 толгой мал тоолуулж, 68000 мянган төл хүлээн авч, малын хорогдолгүй өвлийг өнтэй давжээ. Иргэдийн гол амьжиргаа нь мал аж ахуйн салбар.Тиймээс тус сумын иргэд Улсын Их Хурлын дарга З.Энхболд  болон түүнийг дагалдан яваа Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн дэд сайд Ц.Туваанаас хөдөө, аж ахуйн  салбарт ямар бодлого боловсруулан, хэрхэн тусламж дэмжлэг үзүүлэх гэж байгаа талаар асууж тодруулсан. Тухайлбал малчдын гол үйлдвэрлэл явуулдаг бэлчээрийн газрыг хувьчлах, малчдын нийгмийн даатгал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний борлуулалтыг хэрхэн малчдад ойр байдлаар шийдэх гэж байгаа зэрэг олон зүйлүүдээр мэдээлэл авахыг хүслээ. ҮХАА-н дэд сайд Ц.Туваан ” Малчдыг мэргэжлийн үнэмлэх, тамга, тэмдэг, гэрчилгээтэй болгох ажлыг улс орон даяар зохион байгуулж байгаа. Ингэснээр Монгол Улсын хэмээнд хичнээн малчин өрх байгааг мэдэх, мөн ноос, сүү, арьс ширний  урамшуулалд хамрагдах, цаашлаад малын гарал үүсэл нь буух эзэнтэй буцах хаягтай болох давуу талтай болно” гэдгийг хэллээ. Мөн сүүний чиглэлээр 86 суманд сүүний цех ашиглалтанд оруулахаар төлөвлөж, иргэдийн хэрэглэж байгаа хуурай сүүний хэрэглээг бууруулах, малчдын сүү, сүүн бүтээгдэхүүнийг борлуулах боломжийг газар дээрээс нь шийдэх боломжтойг онцоллоо. Тэрээр хүнд, эрсдэлтэй үйлдвэрлэл эрхэлж байдаг газар тариалан, болон мал аж ахуйн салбарыг байнга дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдсэн. Мөн иргэдийн хувьд төсөл бичээд зээлд хамргадаж чадахгүй байна.30, 40 сая төгрөгийн төсөл бичсэн хүмүүс зээлээ авчихдаг. Харин хоёр гурван сая төгрөгийн зээл авах гэхээр  чадахгүй байна гэсэн гомдлыг хэлж  байлаа. Үүнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Сум хөгжүүлэх сангаар дэмжуулан сум бүрт мөнгө хувиарлаж байгаа. Баянгол суманд жилд 60 сая төгрөг хувиарлагддаг. Энэ мөнгийг 3 жилийн өмнөөс өгч эхэлсэн гэхээр танай суманд 180 сая төгрөг байгаа гэсэн үг. Өмнө нь зээл авсан хүмүүс зээлээ хугацаанд нь төлөхгүй байгаа учраас дараагийн хүмүүст зээл олдохгүй байгаа.Хэн хэдэн төргөгийн зээл авч, хэдийг нь төлсөн байна гэдийг интернэтээр ороод харах боломжтой. Ингэснээр өмнөх зээл авсан хүмүүсээ зээлээ төл гэж иргэд өөрсөө шаардах эрхтэй  юм” гэлээ. Ийнхүү Баянгол сумын уулзалт өндөрлөлөө. Өнөөдөр Өвөрахнгай аймгийн Сант, Баян-Өндөр, Өлзийт сумдад ажиллана гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
Хэлбэр, хэрэггүй ЗАРДАЛ. үНЭМЛЭХГҮЙ БОЛ МАЛЧИН БИШ БОЛОХ УУ.
2013-06-18