Цөмийн хөтөлбөрөөс татгалзахгүй
2013-06-18

Ираны шинэ ерөнхийлөгч Хасан Роухани сонгуульд ялалт байгуулсныхаа дараа хийлгэсэн анхны хэвлэлийн бага хурал дээр цөмийн хөтөлбөрөөс татгалзахгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр олон улсын хамтын нийгэмлэгтэй ойртож ажиллана гэсэн байна.

Түүний хэлсэн үгийн ихэнх нь улс орны эдийн засгийн асуудал байв. Ажилгүйдэл их байгаа нь санааг нь зовоож байгааг хэлээд иргэдийнхээ таатай амьдралын төлөө ажиллахаа амлажээ.

Гадаад бодлогын тухайд хөрш Саудын Араб болон Персийн булангийн орнуудтай харилцаагаа сайжруулах талаар ярьж Сирийн иргэний дайнд гаднын улс орон оролцохыг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Сирийн ард түмэн өөрсдөө сонголтоо хийх хэрэгтэй гэсэ байна.

 Зурагт шаардаж өлсгөлөн зарлав

Гүржийн ерөнхий сайд асан Вано Мерабишвили албан тушаалаа урвуулан ашигласан, сонгогчдын саналыг худалдан авсан хэргээр тавдугаар сард баривчлагдсан билээ. Тэрбээр өлсгөлөн зарлаж эхэлжээ. Вано Мерабишвили улстөрийн бус харин камертаа зурагт тавиулах, цалингийн картаа гэр бүлдээ зарцуулах эрх олгохыг эрх баригчдаас шаардсан байна.

Түүний өмгөөлөгч “Түүний эхний шаардлага бол биелүүлж болох зүйл. Хуулийн дагуу зурагт үзэх эрхтэй. Харин хоёр дахь шаардлагын хувьд итгэмжлэлээр картыг нь эзэмших эрх өгөхөд болох юм” гэжээ.

Д.Од
Shuud.mn
Сонин хачин