Чингис хааны музей байгуулахаар болжээ
2013-06-18

Монгол Улс музейн үзмэрүүд, түүхийн ховор нандин дурсгалт бүтээлүүдийг хадгалж хамгаалахын тулд үнэлгээг нь шинэчлэн тогтоох, мөн үзмэр бүрийг дахин бүртгэлжүүлж, паспорттой болгох ёстой гэж үзэж байгаа юм.

Харин шинээр музей байгуулах асуудлууд тэр дундаа үлэг гүрвэлийн музейн хувьд шүүхийн шийдвэр нь гарчихсан, байраа чөлөөлөх асуудал үлдсэн. Цаашдаа ССАЖЯ-ны зүгээс үлэг гүрвэлийн өлгий нутаг болсон Дорноговь, Өмнөговь зэрэг аймгуудад музей байгуулж, бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримтлахаар болсон байна.

Мөн Чингис хааны музей байгуулах асуудал яригдаж эхэлжээ. Тус музейг Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотын ойролцоо томоохон цогцолбор байдлаар бий болгохоор ажлын хэсэг байгуулагдан судалгаа хийж байгаа гэнэ.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН 00:
ЗӨВ ШҮҮ
2013-06-19