Зүүн салааны замыг өнөөдөр орой хаана
2013-06-18

  Баруун, Зүүн салааны уулзвараас Зүүн салааны хуучин эцэс хүртэлх 1.6 км авто замын зорчих хэсгийг өнөө орой буюу зургадугаар сарын 18-ны 22.00 цагаас эхлэн хаахаар болжээ. Уг замыг 8 хоногийн хугацаатай хааж, хучилтын ажил гүйцэтгэхээр болсон байна. Зүүн салааны 3.6 км авто замыг шинэчлэх, үргэлжлүүлэн 1.2 км авто замыг шинээр барих ажлыг “ОДНД” ХХК 65 хувьтай гүйцэтгэж байгаа юм. Хуучин эцсээс хойшхи 2.4 км-т хучилтын ажил дуусч, зорчих хэсгийг нээсэн бөгөөд явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил өрнөж байгаа аж. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин