БНХАУ-д дахин хоёр Монгол залууг хар тамхины хэргээр саатуулжээ
2011-11-17

БНХАУ-д манай улсын хоёр оюутан залуу хар тамхи, мансууруулах бодис зөөвөрлөсөн хэрэгт холбогдож, тус улсын хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус улсад саатуулагдсан хоёр залуугийн нэг нь гадаадад суралцдаг оюутан юм байна. Тэд Бээжин, Гуанжоу хотоор аялахаар тохиролцон тус улсад зорчоод баригджээ. Тэдний нэг нь Тайланд, Макао зэрэг улсаас брэндийн бараа зөөвөрлөн Хонконг, Гуанжоу хүргэдэг бөгөөд ийм наймаа хийснийхээ хөлсөнд багагүй хэмжээний мөнгө авдаг аж. Дээрх хоёр оюутан залуу “Брэндийн бараа борлуулж өгөөч” гэсэн бусдын хүсэлтийн дагуу цүнхтэй хувцсыг авч явсан нь хэрэгт холбогдоход хүрчээ.
Shuud.mn
Сонин хачин
чаушеску шиг буудуулна да харамсалтай байна
2011-11-19
Хөдөөныхөн хар тамхины хэрэгт их холбогдох юм даа
2011-11-17
shuud tsaaz absaan hoorhiis, ochiggui buudaj alah baihaa
2011-11-17