Хар тамхи зөөсөн гэр бүлийн гомдлыг хэлэлцэнэ
2013-06-19

Гэр бүлээрээ нийлж хар тамхи хилээр гарган зөөвөрлөж, бусдад худалдахыг завдсан хэрэгт буруутгагдсан С.Наранбаатар, Ч.Эрдэнэбаатар, Э.Гоомарал, Э.Оюун, О.Навчаа, Хятад улсын иргэн Вонг Син Ян, Р.Лена нарын давж заалдах шүүх хурал өнгөрсөн сарын сүүлчээр Цагдан хорих төвийн шүүх танхимд болсон. Аав ээж нь хоёр охинтойгоо хүргэнтэйгээ нийлж гэмт хэрэг үйлдсэн байна. Э.Гоомарал, Э.Оюун хоёр нь Ч.Эрдэнэбаатарын охин бөгөөд Э.Гоомаралын нөхөр нь С.Наранбаатар ажээ.

Эд нарт холбогдох анхан шатны шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхэд  болсон ч хамсаатан гэх хоёр хүнд холбогдох хэргийг нь цагаатгаж, бусдад нь чанга дэглэмтэй хорих ангид 10-15 жил хорих ялыг тус бүр оноосон билээ.

Тэд уг шийдвэрийг эсэргүүцэж өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах гомдлоо гаргасан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг нь хэвээр үлдээжээ.  Тэгвэл тэд мөн л Дээд шүүхэд хандсан байгаа. Тэдний гомдлыг хэлэлцэх шүүх хурал баасан гаригт буюу 21-нд хэлэлцэхээр болжээ. Монголд хар тамхи зөөвөрлөн оруулж ирдэг байсан гэх Хятад улсын иргэн Вонг Син Яныг гэмт хэргийн толгойлогч, бусдыг энэ төрлийн хэрэгт уруу татсан гэдэг үндэслэлээр буруутгасан хэрнээ хэргийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
зочин:
hatad hund huuli ulchilehgui bna daa .
2013-06-20
qwerty:
ene bol shuud avilgal bn shuu de, nuguu hujaa ni avilgal uguud l garchihaj, aimshigtai, yadaj ter hujaag ni shorondoo hiij bgaad Hyattadiin shorond bga Mgl neg ch gsn huniig yaltan soliltsoogoor avchirah heregtei shuu de, ene bol zavhairal yavagdaj bn, gol uruu tatsan hhuniig ni chuluuluud yavuulchihdag aimshigtai ym
2013-06-19