Улаанбаатар
Д.Ганбаатар түмний их зээрд халзандаа хөшөө босгожээ
2013-6-19

Монгол Улсын Манлай уяач Д.Ганбаатарын Дархан түмний их зээрд халзан морь нь төрийн их наадамд гурав түрүүлж, нэг айрагдсан билээ.

Тодруулбал, 1997, 1999, 2000 онуудад Улсын их баяр наадмын түрүү, 2000 оны бүсийн наадмын түрүү, 2001 оны наадмын айргийн гурав, “Их хурд 1”-д 14, “Их хурд 2”-т долоод хурдалсан амжилтаараа “Тод магнай 2012” ёслолын ажиллагаанаас “Төрийн их хүлэг”-ээр нэрлэгдэж байсан юм.

Моринд хорхойтой монголчуудын санал асуулгаар Төрийн их хүлгээр тодорсон зээрд халзны эх нь Даваанэрэн начингийн хүрэн халзан азарганы угшилтай, Төв аймгийн Сэргэлэн сумын хулгар Нарангэрэлийн унаган адуу юм. Ийнхүү түүхэн  амжилтын эзэн болсон их зээрдийн хөшөөг Мандал сумын уяачдын холбоо, Д.Ганбаатар гэр бүлийнхэн хамтран босгосон бөгөөд ирэх сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
B.Odon-d:
Ta yum bichij bgaa yum bol yadaad yamar hunii mori ve gedgii ni medchiheed bichij baigaa ch. Ganbaatar geheer max iin Ganbaa baihuuu? oor Ganbaatariin halzan mori naadah chini.
2013-06-20
Иргэн:
Адуунд хөшөө босгосон мөнгөө асрамжийн газарт хандивласан бол дээр байсан юм даа. Гэхдээ одоо мөнгөтэй хүн луувангаа иднэ үү лаагаа иднэ үү хамаагүй л байдаг байхдаа.
2013-06-20
1111:
Ug ni jaakhan comment khiikh gesen chin adminii chin filter oruulakhgui um bna l daa.
2013-06-19
1111:
Morindoo khushuu bish duu zokhiolgo
2013-06-19
hehe:
manaihan hushuul bosgoj chadah yumdaa
2013-06-19
3333:
Дөрвөн адууг бэлчээрт нь нядалжээ
2013-06-19
55555:
Мангаруудаа наадах чинь макс ганбаагийн морь биш гэж хэлээд байгаа юм биш үү
2013-06-19