Саркози хахуулийн хэрэгт холбогдлоо
2013-06-21

Францын ерөнхийлөгч асан Николя Саркозид Ливийн удирдагч агсан Муаммар Каддафи 2007 онд 20 сая ам.доллар өгсөн тухай мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллээр цацагдлаа. Каддафиг ийм хэмжээний мөнгө өгсөн гэдгийг түүний орчуулагч хэлсэн байна.

Харин Саркози дээрх мэдээллийг эрс үгүйсгэжээ.

Өнгөрөгч гуравдугаар сард Саркозигийн сонгуулийн кампанит ажилд хууль бус мөнгө зарцуулсан талаарх мөрдлөг явуулж эхэлсэн юм.

Саркози дээрх мөнгөөс гадна Францын хамгийн баян эмэгтэй, “L'Oreal” компанийн өв залгамжлагч Лилиан Бетанкураас хандив авсан хэмээн шалгуулж байгаа аж.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин