Ирэх даваа гаригт УИХ-ын гишүүд ажилдаа орно
2013-06-21

УИХ-ын даргын захирамжаар хаврын чуулганыг зургадугаар сарын 7-нд түр завсарлуулсан билээ. Тэгвэл түр завсарлагын хугацаа өнөөдрөөр албан ёсоор дуусгавар болж байгаа юм. Иймд ирэх даваа гаригаас УИХ-ын гишүүд ажилдаа орж, УИХ-д суудалтай намын бүлэг, байнгын хороод хуралдаж эхэлнэ.

Ямартаа ч, өнгөрсөн хугацаанд гол төлөв орон нутагт ажилласан гишүүд ирэх амралтын өдрүүдэд Улаанбаатар хот руу зүтгэж, ирэх даваа гаригт намын бүлэг хуралдахад бэлэн сууж байхаар төлөвлөж байгаа аж.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин