Бодлогын хүү буурах уу?
2013-06-22

  Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2013 оны 6 дугаар сарын 20 болон 21-ний өдрүүдэд мөнгөний бодлогын хүүг өөрчлөх эсэх асуудлаар хуралдлаа. Зөвлөлийн энэ удаагийн хурал нь Улаанбаатар хотын жилийн инфляци 2013 оны 5 дугаар сард 8.4 хувь болж буурсан, “Чингис” бондын зарцуулалт эхэлсэн, орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтолцоо шинээр нэвтэрч байгаа үед болж байгаагаараа онцлог юм. Эдгээр хуралдаанаар макро эдийн засгийн төлөв, гадаад эдийн засгийн орчинд гарч буй өөрчлөлт, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хандлага, гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн, “Чингис” бондын зарцуулалт болон орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлсний макро-санхүүгийн орчинд үзүүлэх нөлөөлөл болон инфляци, эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөв зэргийг олон талаас нь нарийвчлан хэлэлцлээ. Зөвлөлийн 3 дахь удаагийн хэлэлцүүлэг ирэх долоо хоногийн даваа гарагт болж, албан ёсны шийдвэрээ гаргана.
Shuud.mn
Сонин хачин
зочин:
одоо барууны тогтолцоо руу орж байна даа, дэлхийн санхүү, эдийн засаг, валютын ханшийн байдал зэрэг бүгд үүнээс шалтгаалдаг даа
2013-06-21