Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2013-06-24

  Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд энэ сарын 6-ны өдөр гарын үсэг зурсан экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газраас тогтлоо. Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гадаад улс, олон улсын байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн тухай гэрээ тул УИХ-аар заавал соёрхон батлуулах шаардлагатай юм. Энэ хэлэлцээр Монгол Улсын эдийн засгийн хөгжилд нэн чухал төслүүдээ хэрэгжүүлэхэд Япон улсын орчин үеийн техник, технологи, үйлчилгээг нэвтрүүлэх, экспортын бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, тоо хэмжээг нэмэхэд чухал ач холбогдолтой. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин