Нийслэлийн цагдаагийн газарт автомашин хүлээлгэн өгнө
2013-06-24

  Нийслэлийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдсэн “Киа Рио” маркийн автомашиныг Нийслэлийн цагдаагийн газарт хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр 11.40 цагт Сүхбаатарын талбайд болно. Нийслэл хотод хүн амын төвлөрөл суурьшил нэмэгдсэнтэй холбогдуулан иргэдийн амгалан тайван байдлын хангах, аюулгүй орчинг бүрдүүлэх,цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг алслагдмал хороо, иргэдэд хүргэхэд хөдөлгөөнт машинт эргүүлийг 2008 онд анх буй болгон нийслэлийн 4 бүс 70 чиглэлд 60 автомашинаар эргүүл хийх болсон нь олон улсын томоохон хотуудын жишигт хүрсэн ажил болсон юм. Хөдөлгөөнт эргүүлд 24 цагаар тасралтгүй ашиглаж байгаа автомашинуудын ашиглалтын норм дуусч байгаа энэ үед Нийслэлийн ИТХ-ын шийдвэр, хөрөнгө оруулалтаар Нийслэлийн цагдаагийн газарт 75 автомашиныг шинээр авч өгч парк шинэчлэлт хийж байгаа юм. НЦГ-т шинээр өгөх автомашинуудыг сонгуулийн хамгаалалтын үйл ажиллагаа болон цаашид нийгмийн хэв журам сахиулах хөдөлгөөнт машинт эргүүлийн чиглэлээр ашиглана. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин