АТГ-ын даргаар томилогдсон Н.Ганболд, дэд дарга Б.Хурц нар УИХ-ын тогтоол батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр мөрдөх байгаа тул өнөөдөр ажлаа хүлээн авч байна. Тэдний ажлыг хүлээлцүүлэхээр Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр хамт АТГ-т ирж байна. Тус газрын албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ шинэ дарга нарын ажил хүлээлцүүллээ. Шинэхэн дарга нар ажлаа хүлээж авсны дараа хамтран ажиллах хүмүүстэйгээ танилцаж байна.