Эрдэс баялгийн салбарынхан нээлттэй ажиллана
2011-11-18

Эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхны хаалга өнөөдөр хэний ч өмнө нээгдэж, албан хаагчид иргэн таны үгийг сонсох нь.  Энэ салбарын “Нээлттэй хаалганы өдөр” орон даяар зохион байгуулгдах юм байна. Тухайлбал,  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газар болон газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй хайгуул, олборлолтын, мөн газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниуд өргөнөөр оролцож, ажил үйлчилгээ болоод бараа бүтээгдэхүүнийхээ тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээс гадна газрын тосны салбарын ерөнхий үйл ажиллагааг иргэдэд сурталчлан, өргөдөл гомдол, санал, хүсэлтийг тухай бүр хүлээн авч шийдвэрлэх юм. Түүнчлэн Газрын тосын салбарын “Нээлттэй хаалганы өдөр”-өөр газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа болон үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгох заавар, журмыг иргэдэд танилцуулах, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үйлдвэрлэл, техник технологи, бүтээгдэхүүний үйл ажиллагаатай холбоотой стандарт, норм дүрмүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөс гадна өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлгэрэнгүй сурталчлах юм.  
Shuud.mn
Сонин хачин