Г.Бадамрагчаад холбогдох хэргийг дахин шалгахаар болжээ
2013-06-25

Кино найруулагч Г.Бадамрагчааг төрийн эрхийг хууль бусаар хуйвалдан авахыг санаархсан гэх хэрэгт буруутган, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл түүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн шүүхээс хэргийг хянан үзээд нэмж тодруулах зүйл бий гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Хэргийг Тагнуулын ерөнхий газарт дахин шалгах юм байна.

 Кино найруулагч Г.Бадамрагчааг “Цагдаагийн тангараг” киногоороо дамжуулж төрийн эрхийг санаатайгаар булааж авахыг оролдсон, залуусыг тусгайлан бэлтгэсэн хэмээн сэжигтнээр татан, жил гаруйн хугацаанд Тагнуулын ерөнхий газарт шалгасан юм.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин