VIP-оршуулгын газартай болов
2013-06-25

Москвагийн Мытишинский дүүрэгт Оросын улстөр, цэргийн өндөр албан тушаалтнуудын VIP -оршуулгын газар  нээжээ. Нээлтэд  ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу үг хэлсэн байна.  Тус газрыг байгуулах ерөнхийлөгчийн зарлиг 2001онд гарсан ч санхүүгийн хүндрэлээс болж удаа дараа хойшлогдсоор ирсэн байна. Дурсгалын цогцолборт дөрвөн тэрбум рубль зарцуулжээ.

Шойгу Холбооны цэргийн оршуулгын газрыг байгуулахад мэргэжлийн өндөр түвшний хүмүүс гар, бие оролцсоныг тэмдэглээд “Энэ хүмүүсийн хөдөлмөр Оросын бүх үндэстний бахархал, бэлгэдэл болсон дурсгалын газар байгуулахад оршсон юм” гэжээ. Оршуулгын газар 55 га талбайтай. 30 мянган хүн оршуулах багтаамжтай. Дурсгалын арк, Мөнхийн гал зэрэг хөшөө дурсгалтай байх юм. Энд ЗХУ, ОХУ-ын ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайд, маршал, генерал, ЗХУ, ОХУ-ын баатруудыг мөнхөлнө. Д.Од
Shuud.mn
Сонин хачин