Б.Бат-Эрдэнэ: Надад итгэл үзүүлэх хүмүүст баярлалаа
2013-06-26

Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны байранд байрлах 9-р хэсгийн хороонд саналаа өглөө. Тэрбээр саналаа өгсний дараа  “Намайг дэмжиж байгаа болон надад итгэл үзүүлэх олон хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхний сонголт мэргэн байг. Бас сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөөрэй. Өнөөдөр их сайхан өдөр байна” гэлээ.

Сонирхуулахад, тус хэсгийн хороонд 2322 хүн саналаа өгөх ёстой аж. Одоогийн байдлаар сонгуулийн  ирц сайн байгааг хэсгийн хороон дарга хэлж байв.

Б.Одон    
Shuud.mn
Сонин хачин