Хурдны замыг долдугаар сараас барьж эхэлнэ
2013-06-26

“Чингис” бондын мөнгөөр Улаанбаатар хотод хурдны зам барих ажил ирэх долдугаар сараас эхэлнэ. Тодруулбал, Баянзүрхийн товчооноос 22-ийн товчоо хүртэл хөндлөн чиглэлийн зам тавих бөгөөд босоо чиглэлийн таван зам тавих юм байна. Энэ таван зам нь хөндлөн чиглэлийн  хурдны замтай шууд нийлэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Хөндлөн чиглэлийн хурдны зам нь Туул, Сэлбэ голын дагуу 122 километр тавигдах бөгөөд наадмаас өмнө газар чөлөөлөх ажлыг дуусгахаар ажиллаж байгаа гэнэ.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин