Ардчилсан намаас мэдээлэл хийлээ
2013-06-26

Ардчилсан нам “Пума империал” зочид буудалд хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр АН-ын генсек Ц.Оюундарь “Юуны түрүүнд та бүхэнд энэ үдшийн мэндийг хүргье. Бидний хүргэх гэж байгаа энэ мэдээлэл ажиглагчдаас маань ирсэн. Тиймээс албан бус мэдээлэл гэдгийг хэлмээр байна.

АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Сонгинохайрхан дүүргийн 42 хэсгийн хорооны 30 орчимд нь “хавтгай” ялсан мэдээлэл ирлээ. Мөн Багахангай, Багануур, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Баянгол зэрэг дүүргүүдэд ялсан мэдээ ирлээ.

Мөн орон нутгийн Ховд, Хөвсгөл, Дорнод, Завхан, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ялсан байна. Дараагийн мэдээллийг СЕХ-ны мэдээнээс үндэслэн мэдээллэх болно” гэв.

Б.Одон  Гэрэл зургийг П.Наран
Shuud.mn
Сонин хачин