Шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
2013-06-28

Буянт-Ухаа дахь спорт цогцолборт өнөөдөр Шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ удаагийн улсын аваргад  хот хөдөөгийн 50 багийн 400 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж байгаа аж. Тэмцээний нээлт  12.00 цагт эхлэх бөгөөд яг одоо харваачид хувийн цуваа ганцаарчилсан харваанд цэц мэргэнээ сорьж байгаа юм байна. Гурав хоног үргэлжлэх тус тэмцээн маргааш, нөгөөдөр Төмөр замын коллежийн спорт зааланд зохион байгуулагдана.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хот, хөдөөгийн 62 баг, нийт 510 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм. Монгол Улсын Үлэмж дархан мэргэн 42, Дархан мэргэн 11, Гарамгай мэргэн 15, Улсын мэргэн 35, Дэд мэргэн 21 харваач өрсөлдсөнөөс Монгол Улсын Үлэмж дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай АПУ компанийн баг тэргүүлж, аваргын алтан медалийн эзэд болсон удаатай. Удаахь байрт Үлэмж дархан мэргэн Б.Шинэнбаяр ахлагчтай “Хасу мегават” компаний баг, Үлэмж дархан мэргэн Ц.Энхбат ахлагчтай Төв аймгийн баг, н.Доржсүрэн ахлагчтай Оюутолгой баг, н.Идэрзориг ахлагчтай Өмнөговь аймгийн баг тус, тус орж байсан аж.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин