Хурандаа Д.Цогтбаатарын эхнэр гомдол гаргажээ
2013-06-28

 

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг цагдан хориод сар шахам болж байна. Түүнийг бусдыг залилан их хэмжээний мөнгө авсан хэмээн шалгаж байгаа аж. Харин үүнийг түүний ар гэрийнхэн болоод өмгөөлөгч нь эрс эсэргүүцэж, хүний эрхийг зөрчин хууль бус ажиллагаа явуулж байна хэмээн буруутгаж байгаа. Түүний өмгөөлөгчийн ярьснаар “Д.Цогтбаатар хурандаа ажил үүргийнхээ хүрээнд гэмт бүлэглэл болон гадаадын тагнуулд элссэн олон хүнийг илрүүлж байсан болохоор тэр хүмүүсийн зүгээс явуулж буй явуулга ч байж болно” хэмээн онцолжээ.

.

Тэгвэл Д.Цогтбаатарын гэргий Ч.Мандах Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Улсын мөрдөн байцаах газрын дарга нарт гомдол гаргажээ. Тэрбээр гомдолдоо “Д.Цогтбаатарын буруугүйг нотлох баримтууд хангалттай байхад ямар ч үндэслэлгүй хилс хэргээр цагдан хорьсон нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдэхэд анхаарлаа хандуулна гэдэгт итгэж байна” гэжээ.

.

Х.Цэнгэл

Shuud.mn
Сонин хачин
PKXNY:
Эхнэр нь ямар их мэдлэгтэй юм вэ? Хэн ажил хийж байсан болж байна аа?
2013-06-28
Бата:
Одоо хурдан шийдээчээ. Буруугуй бол гаргаач ээ. Хуний хувь заяа шуу дээ. Буруу бол буруу гээд баримтаар батлаад уг.
2013-06-28