Р.Цэнгэлийг батлан даалтад гаргана гэв
2013-06-29

Төрийн эрхийг  хууль бусаар авахыг санаархсан хэрэгт холбогдсон Өвөрмонгол залуу Р.Цэнгэл хуурай өлсгөлөн зарлаад 30 хонож байна.

Тэгвэл түүнийг ирэх долоо хоногт багтаан батлан даалтад гаргахаар болжээ. Тэрбээр батлан даалтад гаргавал өлсгөлөнгөө зогсооно гэдгээ мэдэгдсэн байна.

Хэргийн талаар сануулахад өнгөрсөн оны тавдугаар сард кино найруулагч Г.Бадамрагчаа нарын хүмүүсийг “Төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон” гэдэг үндэслэлээр цагдан хорьсон билээ. Харин найруулагч Г.Бадамрагчаа, “Галдан Бошигт” ТББ-ын тэргүүн Б.Батболд нарыг батлан даалтад гаргаж, ӨМӨЗО-ны Шилийн гол аймгаас гаралтай Түүхийн ухааны доктор Р.Цэнгэлийг үргэлжлүүлэн хорьж байгаа юм.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин