Амиа алдсан хүний тоо 10 мянга давжээ
2013-06-30

  Энэтхэгийн хойд муж Уттаракхандад болсон хүчтэй аадар бороо, хөрсний гулгалт, үерээс болж амиа алдсан хүний тоо 10 мянган давсныг “РИА-НОВОСТИ” агентлаг мэдээлжээ. Үерт боогдсон 4000 гаруй хүнд ямар ч тусламж үзүүлж чадахгүй байгаа бөгөөд зам харгуй эвдэрч их усанд боогдсоноос болж аврагчид очих боломжгүй байгаа юм.   Аадар бороо зургадугаар сарын 14-17-нд тасралтгүй орсны дараа ийнхүү байгалийн гамшиг болсон байна. Энэтхэгийн армийн 8000, хилийн 3000 гаруй алба хаагч аврах ажиллагаанд дайчлагджээ.   Д.Од
Shuud.mn
Сонин хачин