Ибупрофен зүрхний шигдээс үүсгэдэг
2013-06-30

  Оксфордын их сургуулийн ажилтнууд хэд хэдэн эмийн үйлчлэлийг судалжээ. Үрэвсэл дардаг, өвчин намдаадаг үйлчилгээтэй ибупрофен эм хэрэглэсэн өвчтөнүүдийн 40 хувь нь зүрхний шигдээсээр өвдөх магадлалтайг тогтоосон байна. Энэ тухай Европын “Lancet” эрүүл мэндийн сэтгүүлд нийтэлжээ.   350 мянган өвчтөнд хийсэн судалгааны дүнд нь энэ эм арван жилийн өмнө жагсаалтаас хасагдсан Vioxx эмтэй адилаар зүрхний шигдээс үүсгэдэг болохыг тогтоосон байна.   Эмч нар ибупрофеныг үе мөчний өвчний улмаас жилээс доошгүй хугацаагаар өдөрт 1-2 удаа уудаг өвчтөнүүд зүрхний шигдээсээр өвчлөх магадлалтай гэдгийг онцолжээ.   Д.Од
Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хоол унд шиг хэрэглэхээ л болих хэрэгтэй юм
2017-09-19
зочин:
эм л бол эм шүү дээ. химийн аргаар гаргаж авч байгаа юм чинь ойлгомжтой удаан хэрэглэвэл хүний биед хортой л байж таараа
2013-07-05