Тайландад ял эдэлж байсан монгол иргэдийг авчирчээ
2013-07-01

Тайланд улсын Банконг хотоос  45 км-ийн зайд орших хорих ангид Монголын 14 иргэн ял эдэлж байгаа гэсэн мэдээлэл байдаг. Тэдний ихэнх нь хар тамхины хэргээр ял эдэлж байгаа бол дөрөв нь  хулгайн хэргээр ял эдэлж байжээ.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт ГХЯ-ын Консулын газрын дарга Ш.Сүхбаатар тэргүүтэй албаны хүмүүс Тайландад хоригдож байгаа ялтнуудаа эргэж, хулгайн хэргээр хоригдож байсан гурван иргэнээ Монголын талд шилжүүлэн авчирчээ. Үлдсэн нэгийг нь өнөөдөр шилжүүлэн авах юм байна. Тэнд хоригдож байгаа монголчуудын хувьд  дөрвөн сараас 12 жил хүртэлх хоригдох ял шийтгэлтэй байдаг аж.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин