Жозе Моуриньо - дэлхийн шилдэг дасгалжуулагч
2011-01-04

Өнгөрсөн жил “Интер”-ийн жолоог атгаж Аваргуудын лигт түрүүлүүлсэн Жозе Моуриньо дэлхийн шилдэг дасгалжуулагчаар нэрлэгдлээ. Олон улсын хөлбөмбөгийн түүх, статистикийн холбоо дэлхийн 86 орны хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн саналд үндэслэн шалгаруулалтыг хийжээ. Жозе Моуриньо өмнө нь 2004, 2005 онд дэлхийн шилдгээр нэрлэгдэж байсан юм. Жозегийн дараагаар Испанийн аварга “Барселона”-гийн Хосеп Гвардиола оржээ. Харин гуравдугаар байрт Аваргуудын лигийн аман хүзүү, Мюнхений “Байерн”-ийн Луи ван Галь бичигджээ. Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин