"Монгол наадам-Монгол брэнд” үзэсгэлэн гарч байна
2013-07-01

  Шинэчлэлийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Цагаан сар-Монгол брэнд” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж өөр хоорондоо 4 тэрбум төгрөгийн худалдаа хийсэн. Энэ арга хэмжээтэй агуулга нэг “Монгол наадам-Монгол брэнд” нэртэй үзэсгэлэн худалдаа “Мишээл ЭКСПО”-д гуравдахь өдрөө үргэлжилж байна. Ерөнхий сайдын санаачилсан энэхүү үзэсгэлэн худалдаанд үндэсний 80 гаруй компани бүтээгдэхүүнээ сурталчлан, худалдаалж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзэсгэлэнг сонирхох үеэрээ “Үндэснийхээ их баяр наадмаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг уриаллаа. Мөн хоол хүнс, хувцас хэрэглэл, соёлын үнэт зүйл, урлаг соёлын зэрэг салбар бүрийг хамарсан хүрээмжтэй үзэсгэлэн зохион байгуулж байгаа Соёл, спорт аялал, жуулчлалын яам, “Монголын эдийн засгийн форум”, “Мишээл ЭКСПО”-д талархал илэрхийллээ. “Монгол наадам, монгол брэнд” үзэсгэлэн худалдааны үеэр өдөр бүр ардын урлагийн тоглолт, өсвөрийн шагайн харваачдын үзүүлэх тоглолт болж байна. Мөн гаднын зочид, жуулчид Монгол гэрт зочилж, монгол ахуй, соёл уламжлал, монгол гэрийн хийц загвартай танилцаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин