Ганжуурыг ЮНЕСКО-д бүртгэлээ
2013-07-02

  Монголын түүх соёлын хосгүй үнэт өв Есөн эрдэнийн ганжуурыг ЮНЕСКО-д бүртгэжээ. БНСУ-ын Гуанжу хотод өнгөрсөн  сарын 18-21-нд болсон ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны 11 дүгээр бага хурлаар Есөн эрдэнийн ганжуурыг Олон улсын баримтат өвд бүртгэсэн байна. Уг хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, хосгүй үнэт 54 дурсгалыг бүртгэсний нэг нь Есөн эрдэнийн ганжуур юм. Дэлхийн баримтат өвийн үнэт дурсгал үй олноороо элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоохын тулд ЮНЕСКО-гоос тэдгээрийг хадгалж, хамгаалах зорилгоор 1992 оноос "Дэлхийн дурсамж" хөтөлбөр хэрэгжүүлжээ. Уг  хөтөлбөрийн Баримтат өвийн олон улсын болон бүсийн бүртгэлийн жагсаалтад 299 баримтат өв бүртгэгдээд байна. Манай улс Есөн эрдэнийн ганжуураас гадна 2011 онд Лувсанданзаны “Алтан товч”, “Монгол Шунхан Данжуур”-ыг бүртгүүлсэн байдаг юм байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, доктор философии, холбоо барих хаяг: 88671597 tamir46@yahoo.com
2013-07-03