Төрийн албан хаагчдын чадавхийг дээшлүүлнэ
2011-11-18

Төрийн албаны зөвлөл, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл хамтран төрийн албаны стандарт, хүний нөөцийн удирдлага сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Уг сургалтад Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын Хүний нөөцийн асуудал эрхэлсэн  40 ажилтан оролцож байгаа юм. Уг хөтөлбөрт ерөнхий менежер, нэгжийн менежер, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах түүнийг үнэлж дүгнэх, ажлын байрны тодорхойлолт түүнийг боловсруулах аргачлал, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалт, түр орлон гүйцэтгүүлэх журам зэрэг сэдвээр хэлэлцэх юм.
Shuud.mn
Сонин хачин
чадавхигүй хүмүүс авдагаа л болиоч дээ
2011-11-18
төрийн албан хаагчийг чадавхийг дээшлүүлнэ гэдэг нь ямар учиртай юм бэ. анхнаас нь шалгаад л сүйд болоод байдаг биздээ. хахуулиар орсон хүмүүсээ сургаж байгаа юм уу.
2011-11-18
Монголд өнөөдөр бүх албан тушаалыг наймаалцаж байгаа нөхцөлд ийм үлгэр ярьж цаг алдаж, цаас эрээчээд хэрэггүй ээ... Естой хуцаж байгаа юм шүү...
2011-11-18